Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 16-ны өдөр алтны уурхайн хиймэл нууранд автомашин унаж, осолдсон байна.
Тодруулбал, Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Уулст Заамар” компанийн алтны уурхайн хиймэл нууранд автомашин осолдсон тухай дуудлага аймгийн онцгой байдлын газарт иржээ.
Улмаар Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 190 км замыг туулан Лүн суманд очиж, өнөөдөр 06:00 цагт Заамар сум руу хөдөлсөн байна.
Одоогоор алба хаагчид тус алтны уурхайд аврах ажиллагаа явуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )