"Эко Алтан Заамар"-ын удирдлагуудад ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЛЭЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 03 сарын 05

Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” ХХК-ийн уурхайд нуранги үүсч дөрвөн иргэн дарагдсан ноцтой хэрэг гарсан. Эрэн хайх аврах ажиллагааг тав хоногийн турш явуулж, аврагч нар хорин удаагийн шумбалт хийсний дүнд, өнөөдрийн байдлаар хоёр иргэний цогцсыг гарган аваад байна.

Үлдсэн иргэдийн цогцсыг гарган авах ажиллагаа үргэлжилж байгаа ба ослын газарт Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа С.Мандахгэрэл нараар ахлуулсан Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах ангийн алба хаагчдаас бүрдсэн 100 гаруй хүн ажиллаж байна.

Аврах ажиллагаатай хамт, хууль хяналтын шалгалтын ажиллагаа явагдаж байгаа ба осол гарсантай холбоотойгоор уурхайн ажиллагааг зогсоосон. Мөн уурхайн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалт явуулж, ослын шалтгааныг тодорхойлсон байна. 

Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Энхсайхан "Эрүүгийн хэрэг үүссэн учраас хэргийн тухай дэлгэрэнгүй ярих боломжгүй. Аврах ажиллагаатай зэрэгцээд хяналт шалгалт давхар явагдаж байна. Ослыг бүртгэх, судлах комисс одоо хэргийн газарт ажиллаж байна. Ослын шалтгаан нөхцөл тогтоогдсон хэдий ч хэрэг мөрдөн байцаалтын шатанд бидэнд мэдээлэл өгөх эрх байхгүй" гэлээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.10.23.212) 2019 оны 03 сарын 05

Үүсгэхээс яахав.

0  |  0
Top