Хэнтий аймгийн Баян-Овоо сумд өчигдөр 14:00 цагийн орчимд БНХАУ-ын иргэн шороонд дарагдаж нас баржээ. Тодруулбал, жонш олборлож байсан "Ханшашир" ХХК-ийн ажилтан, БНХАУ-ын иргэн 52 настай эрэгтэй Ж гэгч нь шороонд дарагдаж нас баржээ. Хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байна.
Мөн өнгөрсөн сарын 11-ний өдөр, Хэнтий аймгийн Галшар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Бичигтийн жонш олборлох уурхайд ажиллаж байсан БНХАУ-ын иргэн 46 настай, эрэгтэй Ян Чан Глин шороонд дарагдаж, газар дээрээ нас барсан хэрэг гарч байсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )