"Онцгой нөхцөл байдал үүсвэл хувцас, хэрэгсэл дутагдалтай"

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 13

“Эко Алтан Заамар” компанийн уурхайд болсон ослын үед ажилллаж, усны шумбалт хийсэн онцгой аврах бригадын аврагчид, уул уурхайн аврагчдын бие бүрэлдэхүүнийг Шадар сайд Ө.Энхтүвшин Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин “Та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж ажил үүргээ нэр төртэй гүйцэтгэлээ. Та бүхэнд баяр хүргэе. Манай аврагчид сайн ажиллаж байгаа. Хүнд нөхцөлд хамгийн түрүүнд явдаг. Гал, ус, өвчин зовлон, газар хөдлөлт, зуд турхан, ган гачиг, салхи шуурганаас эхлээд иргэд төөрөхөд ч та бүхэн явдаг. Тиймээс та бүхний нэр хүнд өндөр байгаа” гэсэн юм.

Мөн “Эко Алтан Заамар” дээр 2019.02.28-нд осол болсон. Үндсэндээ есөн өдөр ажилласан. Би газар дээр нь очсон. Мөсөн доогуур ажилласан. Бас хана нурах эрсдэл өндөр байсан. Үүнээс айлгүйгээр цэргийн хүний хувьд өгсөн даалгаврыг ямар нэгэн тайлбаргүйгээр гүйцэтгэсэн. Эх орныхоо өмнө хүлээсэн тангарагтаа үнэнч байсан та бүхнийг шагнуулахаар Ерөнхийлөгчид хандсан. Ерөнхийлөгч тодорхойлоод оруулаад ирвэл шийдвэрлэхээ илэрхийлсэн" хэмээв.

Харин Онцгой байдлын алба хаагчид "Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын багаж хэрэгсэл дутмаг байдаг учраас цаг алддаг. Шумбалт хийлээ гэхэд нэг хувцсанд дугаарлах хэрэг гардаг. Тиймээс хувцас хэрэглэлийг сайжруулж өгвөл үүрэг гүйцэтгэх байдал сайжирна. Жишээ нь, Архангай аймгийн Өгий нуурт 20 албан хаагч гүний шумбалтын бэлтгэл хийхээр 4 усны хувцасны ком авч явсан. 20 албан хаагч 4 хувцсыг дундаа хэрэглэнэ гэсэн үг. Хэрэв энэ хооронд онцгой нөхцөл байдал үүсвэл хувцас хэрэгслийн дутагдал үүснэ” гэлээ.

Үүний хариуд Ө.Энхтүвшин сайд “Гүний усанд шумбахад хувцас хэрэглэл дутагдалтай байгааг би харсан. Эхний ээлжинд ямар төрлийн хувцас хэрэгтэй байгаа жагсаалтаа гаргаад өгвөл Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлэх болно” гэж хариуллаа.


ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.178.138) 2019 оны 03 сарын 13

Хөөрхий дөө тэр 4 талийгаач ОБЕГ ын аврагчдыг ямар ч байсан ажлын хувцсаар хангаж өгөөд явлаа даа. Тэд амиа алдаагүй бол аврагчдыг ажлын ямар хувцастай, хоол хүнс ямар байдгийг ч мэдэхгүй, үзэхгүй өнгөрөх байсан.

0  |  0
zochin(43.242.242.138) 2019 оны 03 сарын 13

Enkhtuvshin bitgii daldagna amidaar ni avarsan bish ene bol ajil ni

0  |  0
Top