Ө.Энхтүвшин: О.Баасанхүү шиг хүмүүсээс болж төрийн бодлого хэрэгжихгүй байна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 25

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын өргөн мэдүүлсэн Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ.

“Хил дамнасан чөлөөт бүс” гэсэн томьёолол нь Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд ойлгомжгүй байдал үүсгэх магадлалтай тул Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр талуудын харилцан тохиролцсон “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” гэсэн томьёоллыг Чөлөөт бүсийн тухай хуульд оруулах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Монгол Ерөнхийлөгч Хятадад айлчлахад нь Ө.Энхтүвшин сайд хальт тааралдаад энэ гэрээнийхээ талаар хэлсэн байгаа юм. Нөгөөх нь бөх хүн, бүдүүн баараг юм болохоороо “Тэгэхгүй юу дөө, хө” гэсэн чинь гэрээнд 30 хоногийн дотор хоёр улсын иргэд чөлөөт бүсэд визгүй байна. Тоонд хязгаар байхгүй гэсэн байсан. Өнөөдөр Замын-Үүдийн төрийн албан хаагчид Эрээнд хүүхдүүдээ сургадаг. Тэнд үл хөдлөх хөрөнгөтэй. Хатуу хэлэхэд уусах магадлалтай болсон. Чөлөөт бүс нэрээр газар нутгаа өгч болохгүй. Нэртэйгээр нь 100 жилээр түрээслүүлэхгүй юу. Тэгээгүй байж Хятадад чөлөөтэй бэлэглэх гээд байгаагаа болиоч гэсэн чинь орилж, хашхирч, настай хүн байж карт сугалж, намбагүй загнасныг бодохоор миний уур хүрээд байгаа юм. Одоо хууль болгоод оруулаад ирлээ. Би лав дэмжихгүй. Монголынхоо газар нутгийг бусдад өгч, дундаас нь хэдэн төгрөг авах гээгүй л юм бол боль. Төрд олон жил бугшчихаад сүүлдээ цайрч байгаа юм байна. Ө.Энхтүвшин дарга одоо боль. Чөлөөт бүсээс бид хятадуудыг хөөж чадах ч үгүй. Энэ балай юм аа зогсоо” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Хариуд нь Шадар сайд Ө.Энхтүвшин “О.Баасанхүү гишүүн хуулиа унших хэрэгтэй байна. Газар нутгаа өгч яаж болох вэ дээ. Чөлөөт бүсийн хууль гэж бий. Хуульд чөлөөт бүсэд хил залгаа улсын иргэд визгүй зорчино гэж бий. Тэр Эрээнд Дорноговийнхон хүүхдүүдээ сургаад байгааг таслан зогсоох асуудал ямар ч хамаагүй. Тэртэй тэргүй Замын-Үүдээр өдөрт 7-10 мянган хүн орж, гараад явж байгаа. Энэ бол тусдаа асуудал. 900 га газарт тусгай дэглэм тогтоогоод явах 30 жил ярьсан асуудал хөдлөхгүй байна. О.Баасанхүү шиг хүмүүсээс болж төрийн бодлого хэрэгжихгүй байна. Та бүхэн намайг чөлөөт бүсийг хөдөлгө гээд Шадар сайд болгосон. Түүнийг чинь л хийх гээд зүтгээд байна. Зарим үед хэтэрхий улайрч карт сугалсан. Тэрнийхээ төлөө уучлалт гуйя. 30 жил болсон зүйлийг хөдөлгөх гээд зүтгэж явна” хэмээлээ.

Чуулган үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.89.2) 2019 оны 10 сарын 28

Chuluut bus ni hugjihgui hernee huulia yasan ih uurchildeg ym be. Sayahan 2015 ond nemelt orson. Odoo dahiad l. 2015 oniihoo ashig tusiig uzmeer ym .

0  |  0
Зочин(66.181.178.50) 2019 оны 10 сарын 28

Энхтүвшин гэгч шаамийсан өгөр өвгөн одоо зайлах цаг болсоон.

0  |  0
Zojin(202.131.229.50) 2019 оны 10 сарын 27

Naad baasanhuu gej hogiin shaar bnaa Manangiin suulchiin gal hamgaalagch

0  |  0
зочин(43.228.129.20) 2019 оны 10 сарын 27

үЕ ҮЕИЙН ПАРлАМЕНТАД Баасанхүү шиГ ийм шудрага гишүүд ОЛОН БАЙСАН БОЛ монгол улс арай өөр түвшинд байх байлаа ЭНЭ ХҮНИЙГ ХЭНЧ ҮОГСООЖ ЧАДАХГҮЙ учир нь энэ хүн амьдрэлдаа хэзээч хууль бус зүйл хийгээгүй болохоор яажч чадахгүй харин ард түмэнд өвчтэй хүн мэт харлуулах бодлого явуулж харин чадна ЭРДЭНЭТИЙН СОНГОГЧИД НҮДЭЭ ОЛСОН СОНГОЛТ ХИЙСЭН ЯВДАЛД БАЯРЛАЛАА төр түмээ нүдтэй гэж энэ дээ ИЙМ Л ХҮМҮҮСИЙГ СОНГООД БАЙВАЛ МОНГОЛ УЛС МАНДАН БАДАРНА энэ хүнийг төрөөс нэгч төгрөг хулгайлаагүй гэдгийг хүн бүхэн мэдэх байх

0  |  0
mongol (222.128.107.199) 2019 оны 10 сарын 26

baasanhuu bol unen hogii amiran ch en udaa bol terniig 100

0  |  0
иргэн(192.82.78.160) 2019 оны 10 сарын 25

Ягш тээ. Дэмийрсэн өргөчүүд л гай болж абайгаа биздээ. Та нар одоо идэж ууж ханасан бол наад ордондоо бурхан болохоос өмнө тэтгэвэртээ гар за

0  |  0
Зочин(202.55.188.90) 2019 оны 10 сарын 25

Хэрэлдэх ёстой. Бүр шаалцаад авахад ч яахав. Тээр жил манай ялгуусан ерѳнхий сайд нѳгѳѳ муу Баярсайхныг шааж унагаагүй юу. Гол нь ярьж байгаа юмных нь үндэслэл чухал. Хэн нь юуны тѳлѳѳ явж байгааг иргэд гадарладаг болно. Далд идээ бээр нь ахиж байхаар ил хэрэлдэж уралцаад идээ бээрээ зад татах нь ээлтэй.

0  |  0
Зочин(202.21.105.12) 2019 оны 10 сарын 25

Монголын төр хэрүүлийн үүр уурхай байсаар гучин жил...хүмүүс нь хөрөнгөжөөд сайд дарга болж солигдож идсээр гучин жил өнгөрчээ... Харин бид ядуу...

1  |  0
Top