Улсын Онцгой комиссоос Монгол Улс-БНСУ, Монгол Улс-Япон Улс, Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг зогсоосон хугацааг гуравдугаар сарын 28 хүртэл сунгах шийдвэр гаргалаа.
Улсын Онцгой комиссын хуралдааны дараа тус комиссын дарга Ө.Энхтүвшин “Өнөөдрийн байдлаар 99 улсад халдвар тархаад байна. Байдал тун амаргүй байна. Ялангуяа БНСУ, Япон, Итали, Иран, Франц зэрэг орнуудад өвчлөл эрчимтэй нэмэгдэж байна. Тиймээс бидэнд өчүүхэн ч тайвшрах эрх байхгүй” хэмээлээ.
Мөн ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл “Дэлхий дахинд шинэ коронавирусний халдвараар 106 мянган хүн халдвар авч, 3600 гаруй хүн нас бараад байна. ДЭМБ-аас нэг ч улс орон коронавирусний халдвар манайд гарахгүй гэж бодож болохгүй. Ингэж бодвол ноцтой алдаа болно гэдэг зөвлөмж өгсөн. Энэ хүрээнд Онцгой комиссоос холбогдох шийдвэрүүд гаргаад байна. Бид ОХУ-аас туршлага судалж байна. Мөн халдварын үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн нөөц бүрдүүлэхэд анхаарч байна. Өнөөдөр иргэдийг тусгаарлах журмыг баталлаа. Мөн оношлуурыг БНСУ, БНХАУ, Японоос татахаар ярилцаж байна” хэмээн мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл ( 8 )
та нар тайвширч долигноод өвчин оруулж ирсэн юм биш үү
Энэ эргүү эрүүгээрээ амьсгалдгиин ш дээ тэнэг
тийм шүү дор бүрнээ хичээцгээж хамтдаа даван гарнаа
Chuhal yum bol maskaa zuugeed yarich de
zogsooson gesen murtluu yagaad gadnaas oruullaadbdag um be bur haah hereegtei sh dee tegej baij lhamgaalna
Humuusee gadagshaa yavahig ni horiochee, oron nutag ruu yavuulahgui baij golomttoi gazar luu yavuulj iruuleed bhin. 1 sar yavuulahgui bhad yu ni bolohgui bnaa
АВТОБУСНЫ ЖОЛООЧ НАР ТОМ ТОМ ШУУДАЙ ДҮҮРЭН ХОГ ЧИХСЭН, ХОГ ТҮҮДЭГ ХҮМҮҮСИЙГ АВТОБУСАНД ОРУУЛААД БАЙХ ЮМ. НӨГӨӨДҮҮЛ НЬ БОХИР ЗАВААН ШУУДАЙГААРАА ЗОРЧИГЧДЫН ХУВЦАСЫГ АРЧИЖ, АВТОБУСНЫ ХОГИЙГ УХАЖ, САНДАЛ ДЭЭР НЬ СУУЧИХ ЮМ. ҮНЭР ТАНАР ГЭЖ АЙМШИГТАЙ… ЭНЭ ХҮМҮҮС ЯМАР ВИРУС ТЭЭЖ ЯВААГ ХЭН МЭДЭХ ВЭ? ЭНЭ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ВИРУС ТАРАХ МАГАДЛАЛ МАШ ӨНДӨР БНА ШҮҮ. ОБК-ОО
Moscow ,Berlin nislegee zogsoogoochee !