“Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр буюу 2020.03.08-нд "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгуулж, "HD Mongol" телевизээр шууд дамжуулахаа зарлалаа.
"Хурд" хамтлаг нь олон улсад тархаад байгаа коронавирусийн халдвараас сэргийлэх үүднээс улсын хэмжээнд онцгой дэглэм тогтоогоод байгааг хүндэтгэн ийнхүү онлайн тоглолт зохион байгуулахаар болсон бөгөөд тоглолтынхоо дундуур хандивын аян өрнүүлж, цугларсан мөнгийг Улсын онцгой комисст хүлээлгэн өгөхөө илэрхийлсэн юм.
Энэ мэдээг сонсоод Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин коронавирусийн эсрэг хийж, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулсан юм.
Тэрбээр “БНСУ, Япон, Иран, Италиас ирж байгаа хүмүүсийг Замын–Үүд, Буянт-Ухаа, Алтанбулаг боомтоор л авч байна. Хэрэв халдвартай хүн ороод ирвэл бидэнд туршлага байхгүй. Тиймээс оруулж ирэхгүй байхад бүх анхаарлаа хандуулж байна. Монголынхоо онцлогийг бид бүгд мэднэ. Тиймээс оруулж ирэхгүй байя. Орж ирсэн нөхцөлд бэлэн байдлыг хангасан байя гэж ажиллаж байна. Та бүхнийг эх орноо хайрласан, эх орноороо бахархсан олон уран бүтээл туурвидгийг мэднэ. Урлагийнхнаа манлайлж байгаад баяртай байна. Та бүхний сайхан сэтгэлийн хандивын төгрөг тутам булаг болж ундрах болтугай” хэмээн үг хэллээ.
Мөн "Хурд" хамтлагийн ахлагч Д.Ганбаяр “Бид Улсын онцгой комисст сэтгэлийн дэмжлэг үзүүлж онлайн тоглолт хийхээр шийдсэн. Монголчууд бид биеэ хайрлаж, хүндэлсэн цагт энэ айхтар өвчнийг даван гарч чадна. Тиймээс иргэд маань гэртээ суугаад хурд хамтлагийн шилдэг дууны тоглолтыг үзэх боломж олгож байгаа юм. Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан тоглолт хийнэ. Бид онлайн тоглолтынхоо үеэр банканд хандивын данс нээж, ард түмнээ уриалан, хандив цуглуулж, Улсын онцгой комисст өргөн барина” гэлээ.
Энэ үеэр Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин “Ард түмний хандивыг юунд зарцуулснаа эргэн тайлагнах болно” хэмээн нэмж хэлэв.
Сэтгэгдэл ( 10 )
yostoi zuvuu
Хурдынхан юу вэ Арай ч дээ Зүгээр л хэдэн төгрөг хандивлахад болох биш үү Чадахгүй бол өгөх албагүй ш дээ Ард түмнээс авч өгнө гэдэг юу гэсэн үг вэ Үүний оронд зүгээр сууж байсан нь дээр дээ
Зүгээр л хаалгаа нэг сар янгинаад түгжээд л болох бус уу!!.
Мундаг залуус шүү амжилт
Агаарын тээвэр.хил гаалиар гадны орны иргэдийг оруулахгүй байя .Агаарын тээвэр. Хил гаалийг сар хаая Гаднаас вирус тээсэн нэг нөхөр ороод ирвэл хэдхэн монголчууд устах аюул нүүрлэнэ шүү. Энэ бол хатуу бөгөөд үнэн үг шүү Хүрэлсүх сайд л дорвитой арга хэмжээ авч магадгүй. ЭЗ- ЭНЭ ТЭР ГЭЭД ОЛОН ЮМ ярих л байх гэхдээ энэ тахал ороод ирвэл юу болохыг мэдэж байгаа биздээ
zuv ter booltuudiig xaax xeregtei bna taxaltai bx ued avax xereggui gadaadad taxaltai ued xuniig gaduurxaxgui shde tom gurend emchluuleed uzuuleed ungur saim sergiilexed bolno shde ted!! tanii zuv shuu orood irvel air virus bid xuch xurexed xund bolno naad boomtuudaa xaa bitgii oruul yugaa xiigd naashaa gd bgaa yum be ted tendee baij bxgui!!! yer gadaadad bgaa irged teej orj irex magadlal undur bna shuu!! yeroos bitgii oruul tendee uzuul gej xel!!! ex ornoo bodoxgui yasan xumuus be!!!
Доор сөрөг сэтгэгдэл бичсэн нөхдүүдэд дургүй хүрч байна. Харин ч Хурдынхан сайхан санаачлага гаргаж. Энэ хэцүү цагт хүн юу чаддагаараа л эх орондоо туслаж байна. Хурдынхан дуугаа дуулж, дуугаараа дамжуулж хувь нэмрээ оруулахгүй өөр юу хийх юм? Тэд чинь 60 тэрбумчид, ЖДҮ-чид, авсан авилга, татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгайлсан мөнгөө далд хийх газар нь олдохоо байгаад оймсондоо хийгчид, жунайтангууд, миетэнгүүд, сандуйтангууд биш шүү дээ. Барууны рок одууд хахаж цацсан баян байдаг бол Монголд тийм биш!!!
ted nariig awmaargui bna ugaas turshlaga bhgui
Хурдынханд гутарч байна. Хэтэрхий харамч хуншгүй эрчүүд гэдгээ л олонд таниуллаа
toglolt kontsert mongold dutaaguy , yun toglolt we? KHEDEN DALDAGANASAN YUMNUUD YAJ IIGEED L BUUGNURNU, ZUGEER DANSAA NEEGEED L BOLOO BIZ DEE