Прокуророос О.Баасанхүү гишүүнд хариу тайлбар хүргүүлжээ

2019 оны 08 сарын 06

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн сард /2019.07.24/ шүүхэд шилжүүлэхэд бэлэн болж, мөрдөн байцаалт нь бүрэн дууссан Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сантай холбоотой эрүүгийн хэргүүдийн хавтаст хэрэг гацсан асуудлыг хөндөн Улсын ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайханд хүсэлт хүргүүлсэн. 

Тус албан бичгийн хариуг УЕПГ-аас О.Баасанхүү гишүүнд энэ сарын 02-ны өдөр хүргүүлсэн байна.

Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбатаас үйлдэж ирүүлсэн хариу албан бичигт "АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс яллагдагч есөн хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн бөгөөд прокурор хэргийг хянаж, хуулийн хугацаанд шийдвэр гаргана. Прокурорын зүгээс мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй, прокурор эцэслэн шийдээгүй хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэдгийг онцолжээ.

О.Баасанхүү гишүүнээс прокурорт хүргүүлсэн албан бичиг

Пркуророос О.Баасанхүү гишүүнд өгсөн хариу

Пркуророос О.Баасанхүү гишүүнд өгсөн хариу

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(180.150.80.211) 2019 оны 08 сарын 06

todorhoi hariu ugchee.

0  |  0
Top