МАХН-аас парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ дахь АН-ын зөвлөлтэй хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлээд байгаа.
Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулж "Өнөөдөр Ардчилсан намын бүлэгт нэгдэж, хамтран ажиллах тухай хүсэлтэй хүргүүлнэ. Учир нь, үндсэн хуулийн өөрчлөлт батлах гэж байгаа энэ үед сөрөг хүчин нэгдсэн байр суурьтай байх ёстой" хэмээсэн юм.
Үүнд УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “О.Баасанхүү гишүүн өмнө нь бидэнд албан бусаар АН-ын зөвлөлтэй хамтарч ажиллая гэдэг яриа гаргасан нь үнэн. Гэхдээ О.Баасанхүү хувь гишүүнийхээ хувьд хүсэлт тавьж байна уу, намаа төлөөлж байна уу гэдэг нь өнөөдрийг хүртэл ойлгомжгүй байгаа. Хувь хүнийхээ хувьд хүсэлт тавих нь тэр хүний эрхийн асуудал. Гэхдээ өнөөдрийг хүртэл албан ёсоор хүсэлтээ ирүүлээгүй байна” гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913