Д.Эрдэнэбат: 26 хүнээс нэгийг сонго гэдэг нь ФАШИСТ ТУЛГАЛТ болно

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 06

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын 10 гишүүний 2018 оны арванхоёрдугаар сарын 2-нд өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Сонгуулийн тухай хуулийг энэ арвахоёрдугаар сардаа багтааж батлахаар шахуу хугацаатай орж ирж байгаа юм байна. Хуулийн төслийг судлах хугацаа тулгамдуу байлаа. Хамгийн анхаарал татаж байгаа хэд хэдэн зүйлд тодруулга авмаар байна. 2016 оны сонгуулиар гарч байсан гажуудал, маргааныг цэгцлэх асуудлууд юм. АН Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх үеэр сонгуулийн холимог тогтолцоог оруулъя гэдэг байр суурийг илэрхийлсэн ч дэмжээгүй. Одоо орж ирж байгаа тогтолцоо нь бидний санал болгосон тогтолцоо биш байна. АН холимог тогтолцоо гэхээр нь оруулж ирлээ шүү дээ гэсэн заль мэх хэрэглэж болохгүй. Гишүүдийн нийт хандлагыг харахад улс нэг тойрог болоод 26 мандатын хуваарилалт ардчилсан сонголтын зарчмыг зөрчиж байгаа нь тодорхой байна. Улс нэг тойрогт нийт нэр дэвшигчийн мандатын тоо 26 байх ёстой. Энд нэг л нэр дэвшигчийг дугуйлна гэж оруулж ирсэн нь ямар учиртай вэ? Сонгогч 26 хүний нэрийг дугуйлах ёстой шүү дээ. 26 хүнээс нэгийг сонго гэдэг нь фашист тулгалт болно. 26 мандатын төлөө намуудаас 500-600 хүн нэр дэвшинэ. Тэр бүхнийг дугуйлахад хэчнээн цаг зарцуулах вэ. Сонгууль чинь нэг өдөрт багтах юм уу? Манай ахмадууд 600 хүнээс 26 хүнээ сонгох гэж өдөртөө дуусгаж чадах уу?. Шилжилт хөдөлгөөнийг яаж шийдэх вэ? Өнгөрсөн сонгуулиар баахан царцаа явсан. Үүнийг шийдэхдээ тойрог зарласан өдрөөс эхлэн түр шилжилт хөдөлгөөнийг хориглоно гэж болохгүй юу? Заавал нэр дэвшсэний дараа хийх боломж үлдээгээд байгаа юм бэ? АН зарчимдаа хатуу байгаа. Гэхдээ бидний нэрийг бариад хачин тогтолцооны асуудал оруулж ирэхгүй байхыг хүсье” гэлээ.

Үүнд ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Бид Үндсэн хуульдаа Монгол Улсын ИХ Хурлын гишүүнийг сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ чөлөөтэй, саналаа нууцаар гаргаж, шууд сонгоно гээд тодорхой заачихсан. 50+26 гэдэг хувилбараар Үндсэн хууль зөрчсөн пропорциональ тогтолцоог оруулаад ирлээ гээд байгаа нь буруу. Энэ бол мажоритар тогтолцоо. Бусад улсуудын мажоритар тогтолцоог бид судалсан. 180-аад орны 50 хувь нь пропорциональ тогтолцоотой юм билээ. Мажоритар дотроо тоолдог аргачлалыг нь хувь тэнцүүлсэн аргаар тоолдог улс байна. 87 улс пропорциональ тогтолцоотойгоос 38 нь намын хаалттай жагсаалт буюу 2012 оны сонгууль явуулсан хувилбар болох сонгогч намыг дугуйлаад нийт саналыг нам эрэмбэлж оруулж ирдэг. Бидний өргөн барьсан сонгуулийн тогтолцоо нь мажоритар бөгөөд нам нээлттэй жагсаалтаар нэр дэвшигчдийг оруулж ирдэг. Сонгогч нэр дэвшигчээ сонгох боломжийг олгож байгаа. Мажоритар дотор улс нэг тойрог, бүс нэг тойрог, аймаг нэг тойрог, жижиг 76, 50+26 гээд таван хувилбар байгаа. Өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, цаашдын хөгжил дэвшилд хэрэгтэй хувилбар гэж үзэж хуулийн төслийг өргөн барьсан. Мөн улс даяар 26 нэр дэвшигчээс нэгийг нь сонгох шаардлагатай шалтгааныг тайлбарлая. Жижиг 76 тойрогт нэг тойрогт 5-16 хүн нэр дэвшдэг. Улсын хэмжээнд сонгууль бүхэнд 700-800 хүн нэр дэвшдэг. Жижиг тойрогт хүн нэг л хүнийг дугуйлдаг. Яг энэ аргачлалаар нам бүхэн 26 хүнийг нээлттэй нэр дэвшүүлнэ. Яль хүнийг сонгох нь ард түмний эрх” хэмээн хариулав.

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж “Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 60 хоногийн өмнө зогсоох байгаа. Харин шинэ хуулиар шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авсны дараах өдрөөс сэргээнэ гэж заасан байгаа. Тэгэхээр хоног өөрчлөгдөөгүй” гэж нэмж тайлбарлав. Харин Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “СЕХ бол 26 мандаттай нэг тойрогт 35 намаас нэр дэвшинэ гэж үзвэл нийтдээ 900 гаруй нэр дэвшигч саналын хуудас дээр бичигдэнэ. Үүнийг жагсаавал 14 инчийн 4 саналын хуудас гарахаар байгаа. Өмнөх сонгуулиуд нэг саналын хуудас байдаг байсан бол энэ тогтолцоогоор ямар ч байсан 4 саналын хуудас хэвлэгдэх тооцоо гарсан. 900 гаруй хүнээс 26 хүнийг тэмдэглэх нь цаг хугацааны хувьд боломжгүй. Мөн техникийн боломж байхгүй” хэмээн хариуллаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(43.242.243.195) 2019 оны 12 сарын 06

Majoritar sistem mashin ochih bolomjgui sumdad agaariin taksig demjih davuu

0  |  0
мад(150.129.142.34) 2019 оны 12 сарын 06

Д.Эрдэнэбат гишүүн намайг сонгохгүй байх гээд айгаад байгаа юм уу. Тэгээд намын нэрээр орж ирэх гээд л байгаа юм байна.

0  |  0
zochin(122.201.22.36) 2019 оны 12 сарын 06

ene neg nukhur buzar nukhduudee gargachikh geed l eldew arga suwegchleed l , durak neree dewshuuleed garaach , chaddag yum bol .

0  |  0
zochin(122.201.22.36) 2019 оны 12 сарын 06

an- yn ene nukhur uuruu garch irekh geed eldew atga suwegchleed l , neree dewshuuleed garaad ireech , durak

0  |  0
zochin(122.201.22.36) 2019 оны 12 сарын 06

an- yn ene nukhur uuruu garch irekh geed eldew atga suwegchleed l , neree dewshuuleed garaad ireech , durak

0  |  0
zochin(122.201.22.36) 2019 оны 12 сарын 06

an- yn ene nukhur uuruu garch irekh geed eldew atga suwegchleed l , neree dewshuuleed garaad ireech , durak

0  |  0
ТУНГААЖ БОД(103.111.68.3) 2019 оны 12 сарын 09

ХЭРЭВ НАМЫГ СОНГОВОЛ ӨНӨӨХ ЭЛБЭГДОРЖ.САЙХАНБИЛЭГ ГЭЭД Л ОРООД ИРНЭ. ХАРИН ТҮҮНИЙ ОРОНД 1 НАМ 26 НЭР ДЭВШИГЧЭЭ ЖАГСААГААД ОР Л ДОО ТЭГВЭЛ ШУДАРГА БИШ ҮҮ. СОНГОГЧИД ЯДАЖ БИ ХЭНИЙ ТӨЛӨӨ САНАЛАА ӨГӨВ ГЭЖ ХАРЖ СУУНА\n\n

1  |  0
Top