"Үндсэн хууль сөрөг хүчингүй батлагдах магадлал өндөр байна"

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 10

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, ирэх баасан гарагаас хэлэлцэж эхлэх гэж буйтай холбогдуулан УИХ дахь АН-ын зөвлөлөөс байр сууриа илэрхийллээ (2019.06.10).

Тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “2017.07.31-нд АН-аас Ардчилсан үндсэн хууль 25 жил Монгол Улсыг ардчиллын замаар хөтлөх, ардчиллыг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж дүгнэсэн. Тухайн үед бид Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий гэж үзсэн. Гэхдээ үндсэн хуулийг өөрчлөхөд гурван шаардлагыг анхаарах ёстой. Нэгдүгээрт, Үндсэн хуулийг хэлэлцэхэд ард нийтээс санал авах ёстой. Хоёрдугаарт, Үндсэн хуулийг хэлэлцэхээс өмнө УИХ-ын нэр хүндийг унагаад байгаа асуудлыг нэг тийш нь болгох ёстой. Гуравдугаарт, Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр бид ажлын хэсэгт нь орж байр сууриа илэрхийлнэ. Үндсэн хууль өөрчлөнө гэдэг үнэмлэхүй олонхоороо шууд шийдчихдэг зүйл биш.

Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага байгаад бид санал нэгдэж байгаа. Ард нийтээрээ энэ Үндсэн хуулийг батлах ёстой. Үндсэн хуулийг орж ирсэн төслөөр батлах ёсгүй гэдгийг хатуу илэрхийлж байна. Энэ Үндсэн хууль сөрөг хүчингүй батлагдах магадлал өндөр байна. Үндсэн хуульд орж байгаа үг, өгүүлбэр, цэг, таслал бүрийг нягтлах ёстой. Ялангуяа Ерөнхийлөгчийн саналыг авсан уу, нягталсан уу гэдэг нь бидний анхаарлыг татаж байна. Ардчилсан Үндсэн хуулийн суурь зарчмыг өөрчлөхөөс сэргийлж АН хэлэлцүүлэгт оролцоно” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.229.121.34) 2019 оны 06 сарын 10

Сөрөг хүчингүй болох сонголтоо өөрсдөө л хийгээ биз дээ. Эрдэнэ дарга чинь бүлэгтэй, бүлэггүй байх нээх чухал биш гээд байсангүй юу. Одоо болохоор юугаа яриад байгаа юм бэ? ”

0  |  0
Top