Д.Эрдэнэбат: Үндсэн хуулийг зөв горимоор хэлэлцэхгүй бол асуудал гарна

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 14

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Энэ хуулийн дарааллын алдаа гарсан. Бид аливаа асуудалд итгэлцэлтэй, зөв горимоор Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхгүй бол дараа дараагийн асуудал гарна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь батлагдаагүй байхад дагаж мөрдөх журам ярилцах нь буруу. Үнэмлэхүй олонхоороо түрээд байх юм. Ойлгомжтой хуулийн зөрчил. Цаашдаа Цэц дээр асуудал үүсвэл яах юм. Тэгвэл бидний Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэлэлцсэн үр дүн алга болно. Тэгэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо үүнийгээ хуульд нийцүүлэх ажил хийх хэрэгтэй” гэв.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийн өмнө дагаж мөрдөх журмын хуулийн анхны хэлэлцүүлэг явж байна. Үндсэн хууль батлагдсаны дараа эцсийн хэлэлцүүлэг хийж батална. Үүнийг хольж солих хэрэггүй” гэлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top