Д.Эрдэнэбат: Эрх баригчдаас хариуцлага нэхэх шаардлага байна

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 30

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Өнөөдөр АН-аас жагсаал зохион байгуулж байгаа юм. Гэвч уг хуулийн төслийн хэлэлцүүлэгт УИХ дахь АН-ын гишүүд оролцох шаардлага байгаа учир хойшлуулж өгнө үү. Эрх баригчдаас хариуцлага нэхэх шаардлага байна. Бодит байдал дээр архидалт, хүчирхийлэл, авлига, гэмт хэрэг урьд хожид байгаагүйгээр гаарч байгаа. Мөн Засгийн газрын амлалт биелэхгүй байна. С.Зоригийн хэрэг, “Эрдэнэт”-ийн асуудал, 60 тэрбум, ЖДҮХС-гийн асуудал, Оюутолгойн асуудлыг шийдэгдэхгүй байна. Ингэснээр иргэдийн төрд итгэх итгэл алдарсан.  Тиймээс энэ жагсаал цуглааныг зохион байгуулах шаардлагатай” гэлээ. 

Үүний хариуд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Та УИХ-ын даргын зөвлөлд багтдаг. Даргын зөвлөлийн хурлын үеэр хэлэлцэх асуудлыг тогтох үеэр асуудлыг тавих боломжтой байсан” гэж тайлбарласнаар хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top