Д.Эрдэнэбат: Надад шалтаг хэлэх, өөрийгөө өмгөөлөх, айдас алга

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 23

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат өөртэй нь холбогдоод байгаа цаг үеийн анхаарал татсан асуудлуудаар өнөөдөр /2019.05.23/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Л.Оюун-Эрдэнэ сайд Хөгжлийн банкны асуудалтай холбогдуулан миний нэртэй холбоотой асуудлаар, Ч.Хүрэлбаатар сайд “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудлаар мөн нийтэд мэдээлэл хийсэн. Энэ бүгдийг уялдуулаад үзэхээр улстөржсөн шинж агуулж байна гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байна. Тиймээс би өнөөдөр мэдээлэл хийж байна” хэмээгээд “Би АТГ-ын дарга, Ерөнхий прокурорт хүсэлт хүргүүлж байгаагаа мэдэгдэж байна. Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрлөөр нийтэд мэдэгдэж болно гэсэн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо. Иймд уг асуудлыг хяналтдаа авч, шалгаж өгөхийг хүсч байна. Түүнээс гадна АТГ-ын даргад хандан хууль зөрчин олон нийтэд эх сурвалжгүй мэдээлэл тарааж улстөржсөн үйлдэл явуулж байгааг анхааралдаа авахыг хүссэн хүсэлтийг явуулж байна.

“Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авахтай холбоотой асуудлаар нийгэмд олон янзын зөрүүтэй санал явдаг. Нийгэм маань 49 хувийг хэсэг нөхдүүд хулгайлсан мэтээр ярьдаг гэдгийг би ойлгож байгаа. Гэхдээ надад нэг л зарчим байгаа. ОХУ-ын өмчлөлд байсан 49 хувийг Монгол Улсын Засгийн газар улс төрийн шийдвэр гаргаж Монголдоо оруулж ирснийг зөв гэж харж байгаа.

Энэ асуудлаар надаас АТГ-т мөрдөн байцаалт авсан. Үүний учир нь олдох байх. Энэ бүхэн улстөрийн шинж чанартай болж байгаа нь ойлгомжтой байна. Шударга бусын хонгил нь нураад шударга ёс тогтож, шинэ удирдлагууд нь асуудалд өөрөөр хандах болов уу гэсэн найдлага надад байсан. Хуулийн байгууллагад шалгуулах үедээ хуулийнх нь дагуу мөрдөн шалгуулах ажиллагааг явуулах нь зүйтэй гэж үзсэн. Гэтэл яг хуучин арга явж байна. Урьдчилан синсаци дэлгэдэг, нотлогдоогүй мэдээллийг хэвлэл мэдээллээр цацдаг зэрэг үе шаттай ажиллагаа явуулж байгаагаас харахад байдал өөрчлөгдөөгүй нь ойлгогдож байна.

Нөгөө талаас энэ үйл ажиллагаа бүхэлдээ АН-ыг харлуулахад чиглэж байна. Сүүлийн үед хэвлэл мэдээллээр АН-ын удирдлага руу зохион байгуулалттай дайралт хийж байна.

Мөн “Эрдэнэт”-ийн 49 хувь Монголд ямар ч хохирол авчраагүй. Гэтэл Монголд онц ноцтой хохирол учруулсан гэдэг үндэслэлийг гаргаж байгааг би буруу гэж харж байна. "Эрдэнэт"-ийн 49 хувь Монголд ирснээрээ "Эрдэнэт" үйлдвэр 100 хувь Монголын компани болсон. Одоо зовлон нь дотроо үргэлжилж байна. Гэхдээ энэ зовлон хэдэн биенээ хэмлэх улс төрийн талцал болж байгаад харамсаж байна.

“Эрэдэнт”-ийн 49 хувийн асуудлаар далимдуулж “Эрдэнэт”-ийн урд талын хулгай, луйвар нотлогдсон зүйлийг хаацайлах оролдлого гэж би харж байна.

Түүгээр зогсохгүй үнийн хөөрөгдөл, архидалт, гэмт хэрэг, өвчлөлийн өсөлтийн дуулианыг намжаах арга гэж би харж байна. Ингэж улстөржсөн үйл ажиллагаанд шилиж байгаад харамсаж байна.

Д.Эрдэнэбат гэдэг хүний хувьд асуудал байхгүй. Би ганц хүн. Энэ хүний асуудлыг яаж  ч шийдэх эрх энэ төрд байгаа. Надад шалтаг хэлэх, өөрийгөө өмгөөлөх, айдас алга. Ганцхан гурван сая хүний амьдрал ахуй, нөхцөл байдал туйлын хүнд байхад ийм харлуулсан улс төрөөр энэ улс орон урагшаа явахгүй шүү гэдгийг сануулмаар байна.

МАНАН гэдэг зүйлийн тухай их ярьсан. Тэгээд МАНАН-гийн толгойлогч М.Энхболдыгоо авч хаясан. Өнөөдөр МАНАН гэдгээ тодорхой болго. Хоосон булингартай зүйлийг синсацалж ардуур нь хулгай хийж, ард түмний амьдралыг доройтуулахаа эрх баригчид одоо зогсоох хэрэгтэй.

Өчигдрийн үйл явцыг дүгнэлт хийхэд МАНАН-гийн эсрэг бус АН-ын эсрэг болох нь харагдана. МАН-ын олон нотлогдсон хэргүүдийн нэг нь ч шийдэгдээгүй байгаа. Тиймээс сөрөг хүчний хувьд үүндээ анхаарах ёстойг сануулж байна.

АН-аас жагсаал цуглаан зохион байгуулах шийдвэрээ зарласан. Үнэхээр ард иргэдийн бухимдал, нийгэмд үүссэн гажуудлын эсрэг АН хэн нэгэн удирдлага, ямар нэгэн хэлбэрээр шантаачлахыг үл тоон тэмцэх болно” гэлээ.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
?(112.72.12.14) 2019 оны 05 сарын 24

Ер нь бол чиний будлиан хутгасан олон ажлын нэг нь Эрдэнэтийн 49% ш дээ. Тэгээд нэг л их эх сурвалж нь тодорхойгүй мэдээлэл л гээд байхын үнэн юм чинь эх сурвалж ямар хэрэгтэй юм бэ? Эрдэнэтийн 49%-ийн хувьчлал улсад ямарч хохирол учруулаагүй л гэхийн тэд чинь Эрдэнэтийн ТУЗ-д ормогцоо л үйлдвэрийн орлогыг бараг тэрчигт нь өрөө дарахаар 2-3 удаа баахан доллар аваал явчихсан юм байдаг тэгээд ч нэг өдрийн дотор арав гаран компани байгуулагдаад л тэдэнд шууд л баахан мөнгө шилжээд л ороод л улаан цагаан л луйвар байхчив лээ. Тэр хоёр гурван удаа авсан орлогын чинь ядаж гуравны нэг нь ч бол ард ир

0  |  0
Азийн чоно(202.179.26.168) 2019 оны 05 сарын 24

Азийн чоных нь хулхи архийг уусан 5 үхсэн ч Ховдын хужаа шийтгүүлээгүй.

0  |  0
zochin(64.119.25.71) 2019 оны 05 сарын 23

bitgii tsatsga tsarail er hvn shig bai medev uu malaa

1  |  0
Ан-ын гишүүн(202.179.26.88) 2019 оны 05 сарын 23

Чамайг хамсаж хулгайлсныг АН-ын гишүүп бид мэдэж байна тийм сүрхий юм бол биднийг шүүхэд өг. Муу лу”ухаанаа намаас зкзайлж цэвэрлэ. Чам шиг ийм хөгийн юм санай намыг төлөөлөөд УИХ-д сууж байфна гэхэд бөөдлжис хүрч байнаа.

1  |  0
Зочин(150.129.141.95) 2019 оны 05 сарын 23

Хувь хүний сэтгэгдэл үлдээё.Сэтгүүлчид батлагдаж нотлогдоогүй асуудлыг шүүрч авч мэдээлж ард түмнийг үймүүлдэгийг зохицуулдаг болгомоор.Үүнээс болоод улс төржилтын асуудал үүсч бга юм бишүү

0  |  0
иргэн(202.179.26.27) 2019 оны 05 сарын 23

Чи бол МАНАН-гийн үлдэгдэл. Чиний хийсэн нүгэл асар их. Аль эрт баривчлагдах байсан их оройтож байна

1  |  0
Tehiin zogsool(98.113.248.233) 2019 оны 05 сарын 23

Ingej baihaas chi amia horlochihooch! Erlegiin ezed chamaig haij bna!

2  |  0
БББ(202.5.198.31) 2019 оны 05 сарын 23

ӨӨРИЙГӨӨ ӨМГӨӨЛӨХГҮЙ ГЭЖ БАЙГАА ЧИНЬ САЙН ХЭРЭГ УГ НЬ АЛЬ ХЭДИЙН ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭ СОНГОГЧ ТҮМНЭЭ БОДОХ БАЙСАН ЮМ, УГ НЬ ӨМНӨ НЬ БОДСОН БОЛ САЙН БАЙСАН ОЛОН ТҮМЭН МЭДНЭЭ ҮНЭН Л ЯРЬЖ ҮЗ ХУДЛААГ ҮНЭН ГҮЙЦДЭГ

0  |  0
зочин(66.181.185.184) 2019 оны 05 сарын 23

Нэгэнт хийсэн нь батлагдаж байгаа бол өөр юу гэх вэ? Хамгийн гол нь өөрөө хүлээж л байгаа юм байна сайн хэрэг.

0  |  0
уншигч(43.228.128.195) 2019 оны 05 сарын 23

Хувийн ашиг хонжоогоо улс төржүүлээд олон түмнийг турхираад бай Өл халзан минь

1  |  0
МАНАН(202.179.26.75) 2019 оны 05 сарын 24

ХОТ ТОЙРСОН ХУЖААНУУД ХОВД АРХАНГАЙН ТӨРЛҮҮДТЭЙГЭЭ НИЙЛЧИХЭЭД ААРХУУ БАЙХ ШИВ ДЭЭ.

1  |  0
te(103.229.122.207) 2019 оны 05 сарын 23

Deelee tolgoi deeguur numruhud beldej bai, udahgui 1 hudagtaa ochno.

1  |  0
Зочин(64.119.18.59) 2019 оны 05 сарын 23

Энэ хүн харин өөрийг нь буруутгаж байгаа хувийнхаа асуудлыг АН-тай холбоод худлаа ард түмэн гээд л улс төржүүлээд байгаа юм биш үү. Зөрчлүүд нь энэ хүн мөнгө идсэн уусан гээд тодорхой баримттай байхад ард түмэн улс төр гээд яриад байх юм, АН-ын дарга нар дарааллад л өөр дээр нь зөрчил илэрхээр л. улс төржиж байна гэж өөрийн булхайг хаах бамбараар АН-н нэрийг барьдаг болж

0  |  0
Top