УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт Австрали улсад болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд УИХ-ын нэр гишүүдийн хамтаар оролцсон билээ.
Олон улсын хурлын үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар Сидней хотод казино тоглосон байж болзошгүй мэдээлэл хэвлэлээр цацагдах болсон.
Энэ асуудалд АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат тайлбар хийж байна.
Тэрбээр “УИХ-ын даргатай Австралид болсон Ази, Номхон далайн XXVIII чуулганд оролцоод ирсэн. Энэ үеэр нэр бүхий гишүүдийг казино тоглосон асуудлаар шуугиан, дуулиантай зүйл болж байх шиг байна. Товч, тодорхой тайлбар өгөх нь зөв байх. Сиднейд анх удаа очсон. Энэ үеэр хөтөлбөрийн хүрээнд нэг өдрийн чөлөөт цаг гарсан. Хөтөлбөрт тусгаснаар Седнейгийн түүх дурсгалт газраар орох төлөвлөгөө тусгасан. Энд аялал жуулчлалын том төв байдаг юм билээ. Түүгээр явж байхдаа казиногоор ороод гарсан. Би нэг л зүйлийг дотроо бодож байна. Харин оронд бид нэг л үндэстэн. Түүнээс аль нэг намын ялгаа байдаггүй. Чөлөөт цагаа чөлөөтэй өнгөрүүлэх бодол хүн бүхэнд л байдаг. Энэ утгаараа казинод ороод гарсан нь үнэн. Казиногоор ороод гарсан шалтгаанаа ямарваа нэгэн байдлаар зөвтгөх, зүтгүүлэх, өөрсдийгөө хамгаалах үндэслэл байхгүй. Бид нэгэнтээ л ардчилсан нийгэмд амьдарч байгаа, мэдээлэл нууц байна гэж байхгүй болсон. Хэвлэл мэдээллийнхэн анхаарч байгаа нь зөв гэж бодож байна. Ингэснийх нь төлөө сөрөг зүйлийг бид хэлж болохгүй. Энэ хугацаанд би хүн амьтантай нааш, цааш нь яриагүй. Болох зүйл болдгоороо л болж байна. Гагцхүү энэ шуугианыг далимдуулж улстөржих, бие биеэ доромжилж гүтгэх болон нэр хүндээ унагах, иргэдийг хуваах үйлдэл хийх ёсгүй. Би мөрийтэй огт тоглоогүй. Тоглох шалтгаан ч байхгүй. Миний зураг олон нийтийн сүлжээнд гарсан байна билээ. Хүн чи мөн үү, биш үү гээд л асууж байна. Би мөн. Д.Тогтохсүрэн гишүүний хажууд зогсож байгаа нь би мөн. Энд эргэлзэх хэрэг байхгүй. Казино нь нээлттэй юм билээ. Хэн нэгэн орж, гарахад ямар ч биеийн байцаалт шаарддаггүй. Ороод үзэж, сонирхоод л гарсан. Тэнд нэг их удаагүй. УИХ-д Казиногийн тухай хуулийг өргөн барьсан. Мэдээж дуулиантай зүйл болох байх. Өндөр хөгжилтэй оронд казино байдаг л зүйл гэж ойлгож байна. Мөрийтэй тоглох гэсэн хүн бүр ордоггүй. Сонирхсон, жуулчилж яваа хүн ч ордог. Дахин хэлэхэд, тэнд ямар ч гишүүн мөрийтэй тоглоогүй. Бид сонирхож, хэдэн ширээ л тойрсон. Ийм л зүйл болсон” хэмээн байр сууриа илэрхийллээ.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 8 )
Huzdag novsh ve. Ondor hogjiltei orond casino baij bolno. Harin Mongol shig yamar ch hogjilgui delhiid ta nariiin achg buyanaar orood yavj bgaa ulsan uhsen bassnii chin casinogiin hbuuli??? Ur huuhduud ni har tamhind orood sonoh ehlelee tavisan odoo deer ni uldsen humuusiig ni orond unagaad 1 negiigee alaad duusgahiig harah gej iim huuli oruulj baina uu? Hogiin amitan
Hudlaa yrihaasaa icheechee!! Australi-d sudalchih oor yum algaa uu? Tomiloltiin chin hotolbort kazino sudlah daalgavar bichigdsen baigaa bol unemshye.
Үхэрээс өөр оронд шууд том сенсааци\nШууд ажилаа өгөөд баяртай\nҮхэрүүд тэр тусмаа томчуул гэх орчлонгын мияа хүний алгууд хэзжэч өөрийн бурууг хүлээхгүй\nЗаваан үхэч ыайсан физдаанууд
Үхэрээс өөр оронд шууд том сенсааци\nШууд ажилаа өгөөд баяртай\nҮхэрүүд тэр тусмаа томчуул гэх орчлонгын мияа хүний алгууд хэзжэч өөрийн бурууг хүлээхгүй\nЗаваан үхэч ыайсан физдаанууд
төсвийн мөнгөөр казино орох айлчлалын хөтөлбөртэй явсан юм уу. та нар ард түмнийг доромжилж ханахгүй юм аа
Manai ene heden mal gadaad garhaaraa bur yuch uzeegui ym shig baih ymaa
Казино судалсан хууль мууль гэчихжээ бас хол очиж хуцаарай. Ард түмэн нь ядуу байхад та нар амарах эрх ёс байхгүй улс орныхоо төлөө ажиллана гэж гонгиноод гишүүн болоо биздээ. Ядуу биш баян орон бол хамаа алга амарч болох л байх. Ичих хэрэгтэй худалчууд аа.
хүний тоглодоггүй юмаар тоглочихсон биш дээ ямар.