Д.Эрдэнэбат: Сонгуулийн хуулиар оролдсон нам унадаг, надад ч тохиож байсан

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 30

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна.

Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцүүлгийн үеэр АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Бүгдээрээ аятайхан хууль хийе гэсэн мөртөө өнөөдөр чуулган дээр шийдчихээд маргааш нь бүлэг дээрээ өөрчилж, нөгөөдөр өдөр, шөнө шиг ялгаатай юм оруулж ирж болохгүй. Тэгээд олонхоороо хүч түрж болохгүй. Төрийн албан хаагч Монголын хамгийн үнэ цэнтэй зүйл. Заавал орон нутгийн сонгууль өрсөлд гэж хэн ч тулгаагүй. Тийм учраас сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын 1-нд ажлаа өгөх нь зөв. Эрүүл ухаантай хэд нь үг хэлэхээр бусад нь согтуу болчих юм. Сонгуулийн хуулиар оролдсон нам унадаг, надад ч тохиож байсан. Одоо та нарт энэ хувь заяа тохионо. Одоо хууль ч гууль боллоо л доо. Тиймээс энэ санал асуулгад бид оролцохгүй. Тэгээд намар ард түмнээр дүнгээ тавиулаарай” хэмээн үг хэллээ.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
selenge aimag(202.55.188.83) 2020 оны 01 сарын 30

Erdenebataa chamaig dahiad Selenge aimgaas garahiin chini hariya za hogiin lalar muriitei togloomchoo\n

0  |  0
selenge aimag(202.55.188.83) 2020 оны 01 сарын 30

Erdenebataa chamaig dahiad Selenge aimgaas garahiin chini hariya za hogiin lalar muriitei togloomchoo\n

0  |  0
mn(202.131.243.186) 2020 оны 01 сарын 30

ГАНЦ ҮНЭН ҮГ ХЭЛЖЭЭ. АН 2016 ОНЫ СОНГУУЛИЙН ТОЙРГИЙГ ЗУРЖ НТР БОЛЖ БАЙГААД НАВС ....ААЛГАСАН. ЗАГАТНАСАН ГАЗАР МААЖЧИХЛАА. БРАВО!!!

0  |  0
Top