О.Баасанхүү АН-ын зөвлөлтэй нэгдлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 12

УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах  хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт албан ёсоор ирүүлсэн билээ. Түүнийг хүсэлттэй УИХ дахь АН-ын  зөвлөлийн гишүүд танилцаж, өнөөдөр /2019.06.12/ хариу бичгийг түүнд намын удирдлагууд гардуулан өгсөн байна.

Тус бичигт: “Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах Таны 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 6407 тоот албан бичигтэй танилцлаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөл тодорхой зарчмын байр суурийг илэрхийлсээр ирсэн билээ.

Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн болон бусад Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй хууль, эрх зүйн асуудлын хүрээнд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах таны хүсэлтийг хүлээн авч байгааг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
45645(99.241.52.203) 2019 оны 06 сарын 13

nerendee ch taarsan amitan umdaa ci. MANAN-iin luivarchdad yaatalchgui l uilchilj baigaa goojuur baina daa ci. Shudarga um yarihgui, heden aluurchin, eruugiin elementuudtei negdsen muu nohoin baas.

1  |  0
Top