“Төрийн ордны нэг давхарт АН-ын дэд дарга Г.Батхүү агсан амь насаа алдсан явдалд би гүнээ харамсаж байна” хэмээгээд УИХ-ын гишүүн О.Баасанхүү тухайн үеийн нөхцөл байдлын талаар тайлбар хийлээ.
Тэрбээр “Ар гэрээс нь зөвшөөрөл авсан болохоор цагдаагийн байгууллагын зүгээс Шүүх шинжилгээний үндэсний төвөөс дүгнэлт нь гарч байгаа гэсэн учраас мөн нийгэмд буруу ойлголтыг тарж байгаа болохоор зайлшгүй мэдээлэл хийсэн нь зөв байх гэж бодож байна. Миний өрөө 111 номер. Хэрэг болсон газрын дэргэдэх өрөө. Тухайн үед чуулган тараад хүмүүстэй уулзаад гарахдаа газар уначихсан байхтай нь таарсан. Би хуульч хүн. 20 гаруй жил иймэрхүү хэрэг учралуудыг харж байсан учраас авах ёстой арга хэмжээнүүдийг авах шийдвэр гаргасан. Монгол төрийн ордон хуультай. Тагнуулын ерөнхий газрын харьяанд байдаг. Тиймээс тагнуулд мэдэгдсэн. Мөн эмнэлгийн байгууллага 103 ирж, амь насаа алдсан болохыг нь тогтоосон учраас зохих газруудад нь мэдэгдээрэй гэж хэлээд, нөхцөл байдлыг баримтжуулсан. Цагдаагийн байгууллага надаас хойш ирсэн учраас фото зургийг нь авч, зургаа цагдаад хүлээлгэн өгсөн” гэж тайлбарласан юм.
Тэрбээр мөн "Манай өрөөнд дуу чимээ сонсогдох боломжгүй. Хоёр давхар хаалгатай. Би хоёр давхраас унасан гэж ойлгож байгаа. Тиймээс унасны дараа нь харсан. Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүйн тулд цагийг хэлэх боломжгүй. Тухайн үед толгойдоо гэмтэл авсан уу, өөр байдлаар гэмтэл авсан эсэхийг хэлэхэд хэцүү. Толгойноос нь болон хамраас нь цус гарсан байдалтай байсан. Уначихсан байхад нь шууд Г.Батхүү агсныг гэж би бодоогүй. Энэ асуудлыг хуулийн байгууллага тодруулах ёстой” гэлээ.
Сэтгэгдэл ( 5 )
BAASANHUUL NUHAJ DE
Би наад нөхөрт чинь итгэдгүй надад ийм тийм мэдээлэл байна гээд л байдаг хэлдэггүй хахуул авх гэж мэдээлэл цуглуулдаг байхаа эх суравалж нь байгаа бол хэлээ ч даанч чадахгүй л дээ............
ямар ч л гэсэн бидний төлсөн татварын мөнгийг идлээ уулаа гэж л яригдаагүй дээ Баасанхүү гишүүн дээр Тэгэхээр сонгосондоо харамсах шаардлага байхгүй Төмөрөө
4 usegt chamaar damjuulaad uchiriin oltson uuu
БААСАНХҮҮГ ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БОЛГОСОНДОО ХАРАМСАЖ БАЙНА ЯМАРЧ ЗҮЙЛД ӨӨРИЙН ГЭСЭН БАЙР СУУРЬГҮЙ ХААНА Л БОЛ ХААНА ДАЛБАГАНАЖ БАЙДАГ ҮНЭМШИХ БОЛОМЖГҮЙ ХЭЦҮҮ УЛС ТӨРЧ