Г.Батхүү агсны хэрэгтэй холбоотой 13 секундын бичлэг олджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 22


Төрийн ордонд амь насаа алдсан Г.Батхүү агсны гэр бүлийнхэн өнөөдөр /2020.01.22/ анх удаа олон нийт болон хэвлэлд хандсан мэдээлэл хийлээ. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд таалал төгссөн билээ. Хэвлэлийн бага хуралд хуульч, өмгөөлөгч Ж.Батхуяг, Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг, охин Б.Цэлмэг нар оролцов.


ХУУЛЬЧ, ӨМГӨӨЛӨГЧ Ж.БАТХУЯГ:

-Цагдаагийн байгууллагаас Г.Батхүү агсны амь насаа алдсан явдалд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад найман сарын хугацаа өнгөрлөө. Одоо болтол хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.

Өнгөрсөн хугацаанд талийгаачийн ар гэрээс албан ёсоор тайлбар хийгээгүй. Харин сошиал орчинд төрөл бүрийн мэдээлэл явсан. Энэ бүхэнд ар гэрийн зүгээс хүлээцтэй хандсан.

Монгол ёс заншлаа бодсон ч амар болоочийн ясыг өндөлзүүлэх хэцүү. Энэ мэт нөхцөл байдлын улмаас шалгагдаж байгаа хэргийн талаар тайлбар хийлгүй ирсэн. Гэвч хэргийг улстөржүүлэх хандлага ажиглагдах боллоо. Тиймээс бидэнд байгаа мэдээллийг хүргэхээр шийдсэн юм. 

Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг дэлгэрэнгүй унших боломжгүй. Эмнэл зүйн үг хэллэг ихтэй олон хуудас материал байгаа. Харин анхаарал татсан зүйл олон байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээс танилцуулъя.

Талийгаачийн баруун нүдний чиглэлд хүч үйлчилснээр хөхрөлт хавдалт үүссэн.

Задлан шинжилгээний явцад хүзүүний зүүн хажууд 7х0.5 см-ийн хэмжээтэй улайлт үүссэн байсан.

Өвчний улмаас цус харваагүй, гэмтлийн гаралтай цус харвалт тархинд үүссэн гэсэн дүгнэлт гаргасан.

Энэ хэрэгт холбогдуулан УИХ-ын нэр бүхий гишүүнээс үнэн худлыг шалгах багажаар тест авахад “Асуусан асуултад хариулахдаа сэтгэл санааны хувьд гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр байсан” гэсэн дүгнэлт гарсан.

Хэргийн газар үзлэг хийх явцад талийгаачийн гар утсыг хурааж авсан байдаг. Гар утсанд үзлэг хийгээд буцааж хүлээлгэж өгөхөд гар утсан дээр ямар ч мэдээлэл үлдээгүй байсан. Бүх зүйлс шинэ утас шиг. Үйлдвэрээс гарсан байдалтай мэт болгосон байсан. "Гар утасны мэдээллийг сэргээх боломжгүй" гэсэн дүгнэлт гарсан.

Хэргийг шалгах явцад хохирогчийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээд мессеж бичсэн. "Би үзсэн, харсан. 13 секундын бичлэг байгаа" гэж. Энэ мэдээллийг шалгах явцад нэг хүн тогтоогдсон. Тэр хүн одоо "мэдэхгүй, хараагүй" гээд өөр хэрэгт шалгагдаж байгаа юм билээ. Энэ бас л эргэлзэх асуудал. 

Энэ мэдээллийг шалгах явцад нэг хүн тогтоогдсон. Цагдаагийн байгууллага үүнийг шалгаж байгаа.

* * *

Б.ГАНХӨЛӨГ: ААВЫН БАРУУН НҮД ГАДНЫН НӨЛӨӨТЭЙ ХӨХӨРЧ, ХАВДСАН БАЙСАН
 

 

Г.БАТХҮҮ АГСНЫ ХҮҮ Б.ГАНХӨЛӨГ

-Аав минь нас барснаас хойш найман сарын хугацаа өнгөрлөө. Бид маш тэвчээртэй ажиглалаа. Бидний хувьд хүнд өдрүүд өнгөрч байна. Эмээ, өвөө, ээжийн маань сэтгэл санаа хүнд байгаа. Дөрвөн настай үлдсэн бага дүү маань бэтгэрээд, маш хэцүү байна. 2019.05.17-ны өдөр бидний хувьд хар толбо үлдээсэн өдөр байсан. Ийм өдөр ирнэ гэж төсөөлж байсангүй. Аав минь өглөө гэрээсээ гараад ажилдаа явсан. Өдөр нь Төрийн ордонд Ажлын хэсгийн хуралтай байсан. Төрийн ордонд ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж явсан хүн ордноос буцаж гарч ирээгүй. Бид нар болсон явдлыг гаднын нөлөөтэй гэж үзэж байгаа. Яах аргагүй гаднын нөлөөтэй.

Өндрөөс унасан л гэж байгаа. Гэтэл аавын баруун нүд нь хөхөрч хавдсан байсан

Унаагүй талын баруун нүд тэр хэсэгтээ нэлээд том хавдартай болсон байсан. Хүзүүн дээр гарсан улайлтыг заамдалтын улмаас улайсан гэж бодож байна.

Бид ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ. Амьд явах баталгаа байна уу. Бид цаашид яаж амьдрах вэ. Төр, нийгмийн зүтгэлтэн, Засгийн газрын гишүүнээр гурван удаа, УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож байсан төрийн хүн Төрийн ордонд, төрийн тусгай хамгаалалт дунд амь насаа алдлаа. Ийм хэрэг болчихоод найман сарын хугацаа өнгөрсөн байхад ямар ч шийдэл гарсангүй. Жирийн иргэнд ийм зүйл тохиолдвол яах бол гэдгийг би төсөөлөхгүй байна.

Бидний хувьд өнгөрсөн найман сар маш хүнд байлаа. Аавыгаа санаж байна. Бага дүүгийн маань юм ч ярихаа больсон.

Монгол Улс төртэй гэдэгт итгэж байна. Хуулийн байгууллага аавын минь хэргийг яаралтай, үнэн зөв шийдэж өгнө гэсэн итгэл алдраагүй хүлээж байгаа. 

* * *

Б.ЦЭЛМЭГ: БИД ҮНЭХЭЭР БЭТГЭРЧ БАЙНА, ААВЫНХАА АМИЙГ НЭХЭХ БОЛНО
 


Г.БАТХҮҮ АГСНЫ ОХИН Б.ЦЭЛМЭГ

-Аавыгаа маш их санаж байна. Олон цаг сууж залбирч, ээж минь насаараа ханилсан ханиа алдаж, сэтгэл нь шимширч, дөрвөн настай дүү минь аавыгаа нэхээд хоолноос гарсан. Бид үнэхээр бэтгэрч байна. Орой ороод ирэх юм шиг санагдаж, хааяа дуу нь  хүртэл чихэнд сонсогддог. Бид аавынхаа амийг нэхэх болно. Шударга ёсны төлөө тэмцэх болно.

 

ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ҮЗЭХ


 


Г.Батхүү агсны хэрэгт холбоотой НОЦТОЙ зургийг дэлгэлээ
 

Төрийн ордонд амь насаа алдсан Г.Батхүү агсны гэр бүлийнхэн анх удаа олон нийт болон хэвлэлд хандсан мэдээлэл хийх үеэр өмгөөлөгч болон гэр бүлийнхэн нь Г.Батхүү агсныг Төрийн ордны гонхноос унаж нас барсны дараах зураг болон талийгаачийн ар гэрийнхэнд уг хэргийн гэрчээс ирүүлсэн зурвасыг дэлгэлээ. Энэ үеэр мөн хэрэг болсон үеийн баримт болсон 13 секундын бичлэг олдсоныг мэдэгдсэн юм.

Талийгаачийн ар гэрийнхний дэлгэсэн зураг болон гэрчээс ирүүлсэн гэх зурвасыг хүргэж байна.
 

 

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр(202.179.31.252) 2020 оны 01 сарын 23

дээгүүрээ л гэдэсэндээ хөлөө хийлцээд эхэллээ

1  |  0
zochin(73.51.245.247) 2020 оны 01 сарын 23

margaash xelexgyi yasiim ve ?

0  |  0
Ийм хууль(66.181.164.95) 2020 оны 01 сарын 22

Ийм хууль төр засгийг байгуулалцсан этгээд тэрэндээ өөрөө үрэгджээ.

1  |  1
хх(202.179.31.10) 2020 оны 01 сарын 22

харин чиг мөн байх шүү дандаа хүн дарамталж хүн дайрч алхаад ялгүй явж байдагшдээ хүчин хиинэ бас тэгээд аав нь бас өөрөө цагдаа тагнуулын байгуулгад ажиллаж байсан болохоор аргалаад сурчихсан ассан новшшүүдээ

0  |  1
Зочин(153.173.26.2) 2020 оны 01 сарын 22

Номтойбаяр гэгч чинь урьд нь хүн дайрч алчихаад хээв нэг пээдэлзээд явдаг адгийн шаар шүү дээ. Тийм хүнийг өмөөрч, магтаж байгаа хүн өрөөсөн гутал нь байж таарраа, магадгүй бас хүн цааш нь харуулж байсан ч юм билүү хэн мэдлээ.

0  |  0
БААСАН(192.82.72.206) 2020 оны 01 сарын 22

ЭНЭ ХААНААС ШИДСЭН ЧУЛУУ БЭ СОНГУУЛИИН ШОУ БИШ БИЗ ХУУЛИИН БАЙГУУЛАГА ШИИДВЭРЭЭ ГАРГААГҮЙ БАИХАД ЭД НАР ЮУ ЮМ БЭ

2  |  1
Tty(202.126.88.233) 2020 оны 01 сарын 22

Tsagda buruugui gesen bol buruugui demii xun xardaj serdex demii nomtoibayar tm zuil xiix cun ogt bish shuu bitgii yumiig boloxgiigeer bodotsgoo genetiin yum bolood bie muudaad ungursun bx.

0  |  2
лавлах(202.9.40.103) 2020 оны 01 сарын 22

Бичлэг олдсон бол буруутан олдох байх оо

0  |  0
zochin(66.181.161.35) 2020 оны 01 сарын 22

Baasanhuu tegeed naad bichlegee ogood asuudliig shiiduuleech

0  |  0
Зочин(192.82.68.144) 2020 оны 01 сарын 22

Энэ хууль зүйн яамны сайдтай бас холбоотой юм шиг байна, зальтай үнэг Нямдорж

4  |  2
(202.179.24.6) 2020 оны 01 сарын 22

ODOO ENE OHINI NI BAS NUHAH HEREGTEI

3  |  2
(202.179.24.6) 2020 оны 01 сарын 22

AAASSS SHOOHUUZUUD 1 NEGNEE ALAAL BIZ,YARDARSAN ARDUUDAD YAMAR PADLII BAINAA

3  |  0
иш(124.158.74.120) 2020 оны 01 сарын 23

албаар видео бичлэгээ гацаагаад бган бишүү\n

2  |  2
Уншигч(59.153.85.77) 2020 оны 02 сарын 03

Батхүүг Номтойбаяр алсан байх гэж ард түмэн үзэж байгаа. Угаасаа хүн амины хэрэгт холбогдож сурсан алуурчин. Бас монголын баялгийг луйвардсан гэр бүл.

3  |  3
Top