Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амь насаа алдсан хэргийн шалгалтын явцын талаар мэдээлэл хийлээ.
Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэг “Төрийн ордонд амь насаа алдсан Г.Батхүүгийн хэргийг Мөрдөн байцаах албанд үргэлжлүүлэн шалгаж байна. Энэхүү хэргийн талаар талийгаачийн ар гэрийнхэн болон өмгөөлөгч Ж.Батхуяг нар 2020 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр хэвлэлийн хурал хийж, мөрдөн шалгах ажиллагааны баримт болон зарим бодит бус мэдээллийг олон нийтэд тарааж, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан үйлдэл гаргасан. Энэхүү мэдээллээр амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, полиграфын магадлагаа, гар утсанд хийсэн шинжилгээний дүгнэлт болон хохирогчийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээдийн бичсэн гэх хуурамч мессеж зэргийг прокурорын зөвшөөрөлгүйгээр олон нийтэд задруулсан. Цагдаагийн байгууллагаас дээрх үйлдэлтэй холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.9 буюу Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах гэсэн зүйл хэсгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
Нөгөө талаас 13 секундын бичлэг байгаа гэх мэдээллийн мөрөөр шалгалтын ажиллагаа явуулахад Г гэгч этгээд нь энэ мэдээллийг хуурамчаар зохиож, талийгаачийн ар гэрийнхнээс хууран мэхлэх замаар 15 сая төгрөг залилсан болох нь 2019 оны тавдугаар сарын 28-ны өдөр тогтоогдсон байдаг. Түүнчлэн дээрх этгээд нь 6 удаагийн үйлдлээр бусдаас 269 сая төгрөг бусдаас залилсан хэрэг үйлдсэн бөгөөд хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын хяналтад хүргүүлээд байна” гэв.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ: Г.Батхүү агсны хэрэгтэй холбоотой 13 секундын бичлэг олджээ
Сэтгэгдэл ( 11 )
15 say tugrug ugsun humuus mungutei l bn da
Нэг болохоор хуурамч ярианы бичлэгээр залилж мөнгө авсан нь тогтоогдсон гэчихээд,төд удалгүй бичлэг хуурамч эсэх нь тогтоогдоогүй гэж суудал дээрээ ярьж бна хүнд хэн итгахвэ
tsagdaad itegsenees huluuhoo jigchii huruund itgey
Tsagdaa hudlaashd ter S.Zorigiin hereg yasan. terentei adil chuluu huulguh gej bga bolood ingej udaad bgan bailgui. 5 saraas hoish iim udaan yu hiigeed bgan. Tegsen mortloo jiriin irgenii hergiig hurdan l olchdog bizdee.
Номтойбаяр олон хэргээс хуурай гарсан хүн нөгөө гэрчийн амыг өлхөн барина шүү дээ. Энэ талийгаачийн хүүхдүүдийг Тэмүүжин гэгч намчин онгироосон байж мэднэ. Онолын хуульч, эрүүгийн 1 ч хэрэг уншиж үзээгүй хүн шүү
Хуулийнханд та нар итгээд байгаа юм уу цагдаа нар үнэнг худал болгох шидтэй хүмүүс ш дээ
Арай удаан юм биш үү? Ар гэрийнхэн нь тэвчээр алдалгүй яахав дээ. Солонгосчууд ерөнхийлөгчөө хичнээн хурдан барьж хорьж байна? Харьцуулаад бодох хэрэгтэй. Ингэж удаж байгаа нь хэнийг ч гэсэн алуурчин нь хэргийн мөрдөлтийн явцад нөлөөлөөд байна гэж хардахад хүргэнэ. Дуртай юмандаа хичнээн хурдан хөдөлдөг билээ. Арай дэндүү юмаа. Бас мэдээлэл задруулсан ч гэх шиг. Хулгайч нар гэмт хэргийнхээ баримт, ул мөрийг хуулийн халхавчин доор нуугаад сурчихсан гэж ойлгогдохоор байна. Жирийн иргэдийг төр, хуулийн халхавчин доор түвэггүй алж, хядаж, дээрэмдэж, дарамталдаг нь үнэн ш дээ.
Номтойбаярыг яаж харлуулах тухай л бодож байгаа юм байна шүү дээ баримтгүй зүйл 15 саяар авч байдаг хүүхдүүд нь ингэж сүржигнэх хэрэггүй л байсан юмдаа !!!!
Хуулийнхны чадал чансаа нь хүрдэггүй юм уу. Юун удаан ажиллагаатай газар вэ. Гэтэл одоо бас өөр юм яриад ард олны толгойг эргүүлэх ажил хийгдэж байх шиг бна. Ар гэрийнхний таамаг зөв байх магадлалтай. Алуурчныг олдоггүй 2 дахь тохиодол болох юм биш биз. 1 дэх нь С.Зориг одоо ч эзэнгүй хэвээрээ л бна.
Oilgosongui
Зө зө.суудал дээрээ худлаа ярьж ард олныг маанаг гэж бодох юм.13 сeк бичлэг хуурамч,мөнгө залилсан нь тогтоогдсон гэчихээд...шүлсээ хатаагүй байхад энэ бичлэг хуурамч гэдэг нь тогтоогдоогүй гэнээ кк.сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс юм биш гү