"Г.Батхүү агсан өвчний улмаас ЦУС ХАРВААГҮЙГ тогтоолоо"

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 01 сарын 22

Төрийн ордонд амь насаа алдсан Г.Батхүү агсны гэр бүлийнхэн анх удаа олон нийт болон хэвлэлд хандсан мэдээлэл хийж байна. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд таалал төгссөн билээ.

Хэвлэлийн бага хуралд хуульч, өмгөөлөгч Ж.Батхуяг, Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг, охин Б.Цэлмэг нар оролцож байна.


ХУУЛЬЧ, ӨМГӨӨЛӨГЧ Ж.БАТХУЯГ:
 

-Цагдаагийн байгууллагаас Г.Батхүү агсны амь насаа алдсан явдалд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад найман сарын хугацаа өнгөрлөө. Одоо болтол хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.

Өнгөрсөн хугацаанд талийгаачийн ар гэрээс албан ёсоор тайлбар хийгээгүй. Харин сошиал орчинд төрөл бүрийн мэдээлэл явсан. Энэ бүхэнд ар гэрийн зүгээс хүлээцтэй хандсан.

Монгол ёс заншлаа бодсон ч амар болоочийн ясыг өндөлзүүлэх хэцүү. Энэ мэт нөхцөл байдлын улмаас шалгагдаж байгаа хэргийн талаар тайлбар хийлгүй ирсэн. Гэвч хэргийг улстөржүүлэх хандлага ажиглагдах боллоо. Тиймээс бидэнд байгаа мэдээллийг хүргэхээр шийдсэн юм. 

Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг дэлгэрэнгүй унших боломжгүй. Эмнэл зүйн үг хэллэг ихтэй олон хуудас материал байгаа. Харин анхаарал татсан зүйл олон байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээс танилцуулъя.

Талийгаачийн баруун нүдний чиглэлд хүч үйлчилснээр хөхрөлт хавдалт үүссэн.

Задлан шинжилгээний явцад хүзүүний зүүн хажууд 7х0.5 см-ийн хэмжээтэй улайлт үүссэн байсан.

Өвчний улмаас цус харваагүй, гэмтлийн гаралтай цус харвалт тархинд үүссэн гэсэн дүгнэлт гаргасан.

Энэ хэрэгт холбогдуулан УИХ-ын нэр бүхий гишүүнээс үнэн худлыг шалгах багажаар тест авахад “Асуусан асуултад хариулахдаа сэтгэл санааны хувьд гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр байсан” гэсэн дүгнэлт гарсан.

Хэргийн газар үзлэг хийх явцад талийгаачийн гар утсыг хурааж авсан байдаг. Гар утсанд үзлэг хийгээд буцааж хүлээлгэж өгөхөд гар утсан дээр ямар ч мэдээлэл үлдээгүй байсан. Бүх зүйлс шинэ утас шиг. Үйлдвэрээс гарсан байдалтай мэт болгосон байсан. "Гар утасны мэдээллийг сэргээх боломжгүй" гэсэн дүгнэлт гарсан.

Хэргийг шалгах явцад хохирогчийн ар гэрийнхэн рүү хэргийн талаар мессеж бичсэн. Энэ мэдээллийг шалгах явцад нэг хүн тогтоогдсон. Цагдаагийн байгууллага үүнийг шалгаж байгаа.


ШУУД ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МАНАН ХООРОНДОО(192.82.76.53) 2020 оны 02 сарын 13

Хоорондоо өшөө авалцах зуур цэлмэг нийгэм бий болоосой

1  |  0
Zochin(174.209.28.228) 2020 оны 01 сарын 22

Face statement bnaa.

0  |  0
Иргэн(66.181.185.110) 2023 оны 09 сарын 17

uhseniii chin uiliin ur oorsdoo arhiiug n awch gudarchihaaad erguu har huurnuud we’ amruu n ymar tsutgatsan bish durtaidaa awch gudarchihaad’ rlii balai yum bichihiiin’

7  |  4
ЗОЧИН(202.179.8.4) 2020 оны 01 сарын 22

ЯАХ АРГАГҮЙ СЭЖИГТЭЙ ХЭРЭГ БАЙНА

3  |  0
Tseegii(150.129.142.111) 2023 оны 09 сарын 17

Үйлийн үр гэдэг дэндүү хатуу шудрага хуулитай да.

0  |  4
Tseegii(150.129.142.111) 2023 оны 09 сарын 17

Үйлийн үр гэдэг дэндүү хатуу шудрага хуулитай да.

1  |  4
ҮНЭН(66.181.160.63) 2020 оны 02 сарын 11

ҮНЭХЭЭР ДАЖГҮЙ АХ ХҮҮ БАЙСАН ШҮҮ. МУУ ЮМ ИЛ ГАРЧ ШУДРАГА ЁС ТОГТОХ БОЛТУГАЙ. ”......” КОМПАНИ ГАЗАР ШОРОО ИХ УХСАН . ОДОО ДААВЖ ДАВШГҮЙ ИХ ЗОВЛОН ИРЭХ НЬ ДЭЭ. ХУД Е/С АГСАН СҮ. . . . . Ч ГЭСЭН ИХ НҮГЭЛТЭЙ ХҮН ДЭЭ. ХҮҮХДҮҮД НЬ ҮҮРЭХ БАЙХ. ҮЙЛИЙН ҮР ХАТУУ ШҮҮ. ХҮНД НЭЭХ ИХ ЮМ ХЭРЭГГҮЙШДЭ УГ НЬ .

4  |  1
Top