Хуурамч мессеж задруулсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 02 сарын 03

Төрийн ордонд амь насаа алдсан Г.Батхүү агсны хэргийн нотлох баримт гэгдэх 13 секундын бичлэг байгаа тухай талийгаачийн ар гэрийнхний зүгээс 2020 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд мэдээлсэн билээ.

Тэгвэл цагдаагийн байгууллагаас, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч Ж.Батхуяг нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.9 буюу Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах гэсэн зүйл хэсгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.

Учир нь дээрх хэвлэлийн хурлын үеэр амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, полиграфын магадлагаа, гар утсанд хийсэн шинжилгээний дүгнэлт болон хохирогчийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээдийн бичсэн гэх хуурамч мессеж зэргийг прокурорын зөвшөөрөлгүйгээр олон нийтэд задруулсан гэж үзсэн байна.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганаа(37.172.131.196) 2025 оны 03 сарын 13

Хохирсон тал нь хэрэгтэн болдог хэвээрээ л байнаа.

3  |  0
Гаани(103.10.22.46) 2025 оны 03 сарын 13

Мафийн эрх ашиг л 1-рт байгаа юм байна.

4  |  0
Зочин(202.126.89.84) 2025 оны 03 сарын 13

Ойлгосонгүй.13 сeк бичлэг хуурамч ,хохирогчоос мөнгө авсан бсан гэчихээд..суудал дээрээ л төд удалгүй хуурамч бичлэг гэдэг нь тогтоогдоогүй гэх юм.хэрэгтнийг биш хохирогчийн өмгөөлөгчийг шалгаж бна ч гэх шиг...гудамжинд биш төрийн ордонд гарсан хэрэг шүү дээ..

8  |  0
Werty(59.153.115.161) 2025 оны 03 сарын 13

Ern bol ter nomt gedeg nohriig mongold diileh gazar bhgue, ardan mgl iig udirddag jinhen eznen bga.

4  |  0
Hha(202.55.188.35) 2025 оны 03 сарын 13

!

2  |  1
элга(203.91.115.50) 2025 оны 03 сарын 13

НОтойбаярын нохойнууд угаадсандаа цадах болоогүй юу

7  |  0
Alsuu(66.181.161.7) 2025 оны 03 сарын 13

Bolij uz

5  |  0
Zochin(103.229.123.57) 2025 оны 03 сарын 13

Hund hetsuu zovlon tuulj yavaa ger buliig taival bailgaach.yamar ih zovlon bilee.gol ni ovchnoor bish zugeer yavaj baigaad uchir bituuleg ongorson.hend ch iim yum tohioldohod haramsaltai.ami nehehgui geed yah yum br

6  |  0
Close menu