Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах саналаа парламентад хүргүүлээд байгаа.
Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн, нотлох баримтуудыг задруулж, шалгах ажиллагаанд саад учруулсан гэх гурван үндэслэлээр шалгаж, гэм буруутай эсэхийг нь тогтоох шаардлагатай гэж Прокурорын байгууллагаас үзэж буй.
Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд тайлбар хүргүүлжээ.
- Уг тайлбарт “УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр надтай холбогдуулан УЕПГ-аас бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг гурван үндэслэлээр хүргүүлжээ. Үндэслэл тус бүрийн тайлбарыг хүргүүлж байна” хэмээгээд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас шалгарсан 29 төслөөс надтай хамаарал бүхий иргэн, хуулийн этгээд байхгүй ба миний бие албан тушаалын байдлаа урвуулж бусдаар дамжуулан хэн нэгэнд давуу байдал олгосон зүйл ч мөн байхгүй. Иргэн Б-гийн ходоодноос олдсон дээжийг миний өрөөнөөс хурааж авсан архитай холбоотой эсэхийг шалгаж, худал мэдүүлэг өгсөн эсэхийг тогтоох цорын ганц арга байгаа ба үүнийг шалгаж тогтооё гэж миний зүгээс хүсэлт тавихаар дотоод шатны прокурор үндэслэлгүй тайлбар тавиад байгаа учир өмгөөлөгчөөрөө дамжуулан лабораторийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг дахин хүргүүлээд байна. Мөн миний бие 2019.12.12-нд Төрийн ордонд мэдээлэл хийхдээ өөрт байсан нотлох баримтууд, хэвлэлд гарсан мэдээлэл, НПГ, ОУПХ-ноос УИХ-д ирүүлсэн албан бичигт дурдагдсан шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд тулгуурласан ба нууц задруулаагүй, шалгах ажиллагаанд саад учруулаагүй болно” гэжээ.
Сэтгэгдэл ( 19 )
Монголын хууль шудрага л ажиллаасай билээ. Үнэниыг үнэнээр нь тогтоох хэрэгтэй. Зоригын хэрэг шиг жинхэнэ эздээсээ төөрөөд буруу хүн онилоод байгаа юм биш баыгаа даа монголчуудаа сонор сэрэмжтэй байгаарай
Зүгээр , л , шалгуулчихгүй ,сандраад ,байх ,юм. Нэг ,юм ,хэлээд ,байна ,аа. Хуулийн ,байгууллагын , ,баримт, өөрөө ,бүрдүүлсэн ,баримтыг ,харьцуулж ,шалгах ,хэрэгтэй. Дан ,нэгээр ,явахгүй ,байлгүй ,дээ. ,
чинии бичлэг байгаан бишүү 60 тэрбумшиг хаха
чинии бичлэг байгаан бишүү 69 тэрбумшиг хаха
чинии бичлэг байгаан бишүү 69 тэрбумшиг хаха
чинии бичлэг байгаан бишүү 69 тэрбумшиг хаха
Ene zaluu araich alahgyi bailgyi dee Tsaanaa tom xorilgo hyivaldaan baigaa baih aa
Ene zaluu araich alahgyi bailgyi dee Tsaanaa tom xorilgo hyivaldaan baigaa baih aa
Одоо байгаа УИХ н гишүүд. өндөр болон дунд шатны дарганцаруудыг бүгдийг нь солихгүйгээр Манан арилна гэж гонжийн жоо .
Бид унэн хулэидуулжээ МАНАН 2 бий болчихоод шинэ хонгилоо ажилуулаад эхэлжээ Манантай тэмцээнэ Эрдэнэтийн 49 гээд байсан Огт шийдсэнгуй
Нямтайширыг барих хэрэгтэй.
манайхан боловсрол өндөртэй сайхан залуучуудаа ямар нэгэн байдлаар унагаах гээд байх юм болимоор байна, аав нь их л сайн хүн чанартай хүмүүжилтэй залуу даа бид орост хамж сурч байсан
ОЛОН ХАВАР НЭГЭНДЭЭ ГЭЖ
Өрөөнөөс хураасан архинд лабораторийн дүгнэлт гаргуулна - тѳрийн ордонд яахаараа архи оруулдаг юм бол???? хууль дүрэм журам яасан юм бол?
Номтой баяр хэл яриа цэгцтэй шудрага бас ч яахаа алдсан амьтан биш гэж боддогийн яагаад дарах гэж улайраад эхлэв сонин бна
ЭНЭ НЭГ НОМТОЙБАЯРЫГ ДАРЖ АВАХ ГЭЖ ШИНЭ ХОНГИЛЫНХОН ИХ ҮЗЭЖ БНАА
Арай ч алчаагүй байхаа.Манайхан ч тэгээд нэг хоороороо муулахаараа авсанд ортол нь доош нь хийдэг агуу ард түмэн шүү дээ.
Арай ч алчаагүй байхаа.Манайхан ч тэгээд нэг хоороороо муулахаараа авсанд ортол нь доош нь хийдэг агуу ард түмэн шүү дээ.
Арай ч алчаагүй байхаа.Манайхан ч тэгээд нэг хоороороо муулахаараа авсанд ортол нь доош нь хийдэг агуу ард түмэн шүү дээ.