Төрийн ордонд амь насаа алдсан Г.Батхүү агсны гэр бүлийнхэн анх удаа олон нийт болон хэвлэлд хандсан мэдээлэл хийж байна.
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд таалал төгссөн билээ.
Хэвлэлийн бага хуралд хуульч, өмгөөлөгч Ж.Батхуяг, Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг, охин Б.Цэлмэг нар оролцож байна.
ХУУЛЬЧ, ӨМГӨӨЛӨГЧ Ж.БАТХУЯГ:
-Цагдаагийн байгууллагаас Г.Батхүү агсны амь насаа алдсан явдалд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад найман сарын хугацаа өнгөрлөө. Одоо болтол хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.
Өнгөрсөн хугацаанд талийгаачийн ар гэрээс албан ёсоор тайлбар хийгээгүй. Харин сошиал орчинд төрөл бүрийн мэдээлэл явсан. Энэ бүхэнд ар гэрийн зүгээс хүлээцтэй хандсан.
Монгол ёс заншлаа бодсон ч амар болоочийн ясыг өндөлзүүлэх хэцүү. Энэ мэт нөхцөл байдлын улмаас шалгагдаж байгаа хэргийн талаар тайлбар хийлгүй ирсэн. Гэвч хэргийг улстөржүүлэх хандлага ажиглагдах боллоо. Тиймээс бидэнд байгаа мэдээллийг хүргэхээр шийдсэн юм.
Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг дэлгэрэнгүй унших боломжгүй. Эмнэл зүйн үг хэллэг ихтэй олон хуудас материал байгаа. Харин анхаарал татсан зүйл олон байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээс танилцуулъя.
Талийгаачийн баруун нүдний чиглэлд хүч үйлчилснээр хөхрөлт хавдалт үүссэн.
Задлан шинжилгээний явцад хүзүүний зүүн хажууд 7х0.5 см-ийн хэмжээтэй улайлт үүссэн байсан.
Өвчний улмаас цус харваагүй, гэмтлийн гаралтай цус харвалт тархинд үүссэн гэсэн дүгнэлт гаргасан.
Энэ хэрэгт холбогдуулан УИХ-ын нэр бүхий гишүүнээс үнэн худлыг шалгах багажаар тест авахад “Асуусан асуултад хариулахдаа сэтгэл санааны хувьд гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр байсан” гэсэн дүгнэлт гарсан.
Хэргийн газар үзлэг хийх явцад талийгаачийн гар утсыг хурааж авсан байдаг. Гар утсанд үзлэг хийгээд буцааж хүлээлгэж өгөхөд гар утсан дээр ямар ч мэдээлэл үлдээгүй байсан. Бүх зүйлс шинэ утас шиг. Үйлдвэрээс гарсан байдалтай мэт болгосон байсан. "Гар утасны мэдээллийг сэргээх боломжгүй" гэсэн дүгнэлт гарсан.
Хэргийг шалгах явцад хохирогчийн ар гэрийнхэн рүү хэргийн талаар мессеж бичсэн. Энэ мэдээллийг шалгах явцад нэг хүн тогтоогдсон. Цагдаагийн байгууллага үүнийг шалгаж байгаа.
ШУУД ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )