О.Баасанхүү МАХН-аас гаралгүйгээр АН-тай нэгдэх хүсэлт тавьжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 10

МАХН-аас парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн О.Баасанхүү цахим хуудсаараа дамжуулан УИХ дахь АН-ын зөвлөлтэй хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлээд байгаа.

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “О.Баасанхүү гишүүн өмнө нь бидэнд албан бусаар АН-ын зөвлөлтэй хамтарч ажиллая гэдэг яриа гаргасан нь үнэн. Гэхдээ О.Баасанхүү хувь гишүүнийхээ хувьд хүсэлт тавьж байна уу, намаа төлөөлж байна уу гэдэг нь өнөөдрийг хүртэл ойлгомжгүй байгаа. Хувь хүнийхээ хувьд хүсэлт тавих нь тэр хүний эрхийн асуудал. Гэхдээ өнөөдрийг хүртэл албан ёсоор хүсэлтээ ирүүлээгүй байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү “АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатад өнөөдөр миний бие албан бичгээ хүргүүлсэн. Албан бичиг АН-ын зөвлөлтэй хамтран ажиллаж, АН бүлэгтэй болж, хүчтэй сөрөг хүчин болгоход хамтран ажиллая гэсэн утгатай. УИХ-ын тухай хуульд “УИХ-ын гишүүн нь нам, эвслийн бүлэгт нэгдэж болно” гэсэн заалт бий. Тухайн гишүүн нам, эвслийн бүлэгт нэгдсэнийг нь УИХ-ын дарга  чуулганы нэгдсэн хуралдаан дээр зарлах үүрэгтэй. Тиймээс МАХН-ны гишүүний хувьд намаасаа гаралгүйгээр АН-ын зөвлөлийг хүчтэй сөрөг хүчин болгоход нь нэгдэж байгаа юм. УИХ-д Үндсэн хууль нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Мөн суудалгүй намуудын зүгээс Ерөнхийлөгчид хандан Үндэсний зөвшилцөх зөвлөл байгуулах тухай хүсэлтээ хүргүүлсэн. Энэ нь сөрөг хүчин сул байгаа учраас Ерөнхийлөгчид хандсан гэж ойлгож байна. Тиймээс УИХ-д хүчтэй сөрөг хүчин гаргах ёстой гэж үзсэн. Үндсэн хуулийг өөрчлөх эрхийг МАН авсан хэдий ч ард түмнээсээ асуухгүй, өөрсдийнх нь эрх гэж ойлгоод байна. Сонгууль болтол маш олон асуудал яригдана, энэ үед сөрөг хүчин хүчтэй байх ёстой гэж үзэн ийм шийдвэр гаргалаа" гэсэн юм. 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол(66.181.170.130) 2019 оны 10 сарын 28

Чонотой нийлсэн жингэр мэт аашилж байна.Адгийн муухай энэ мэт үйлдэл УИХ өөр газар байхгүй.\n

0  |  0
зочин(202.55.188.41) 2019 оны 06 сарын 11

МАХН-аас гараач, чам шиг хогоор яадын????, Өөрийнхөө амбицыг л бодож зууралдаж байгаа ш дээ, чи, түүнээс биш аль хэдийн хашигчаад,солиороод гараад гүйчихсэн баайгаа.

0  |  0
зочин(202.55.188.41) 2019 оны 06 сарын 11

МАХН-аас гараач, чам шиг хогоор яадын????, Өөрийнхөө амбицыг л бодож зууралдаж байгаа ш дээ, чи, түүнээс биш аль хэдийн хашигчаад,солиороод гараад гүйчихсэн баайгаа.

0  |  0
matilda(156.0.214.24) 2019 оны 06 сарын 11

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
zochin (202.126.89.91) 2019 оны 06 сарын 10

badarchin yavsan gazar balagtai

0  |  0
zochin (202.126.89.91) 2019 оны 06 сарын 10

badarchin yavsan gazar balagtai

0  |  0
Иргэн(103.229.121.34) 2019 оны 06 сарын 10

АН эх толгойгүй юм болчихсон байхад дээр нь нэрмээс болж яахнав дээ

0  |  0
зочин(122.201.24.89) 2019 оны 06 сарын 10

нэг намд гишүүний бүртгэлтэй мөртөө өөр над орно гээд дэмийрч явдаг хүн монголд энэ хүнээс өөр хир олон хүн байгаа бол.Их хурлын гишүүн хүн л энэ зарчмаа мэдэхгүй байхад одоо яалтай билээ

0  |  0
зочин(122.201.24.89) 2019 оны 06 сарын 10

нэг намд гишүүний бүртгэлтэй мөртөө өөр над орно гээд дэмийрч явдаг хүн монголд энэ хүнээс өөр хир олон хүн байгаа бол.Их хурлын гишүүн хүн л энэ зарчмаа мэдэхгүй байхад одоо яалтай билээ

0  |  0
ард(202.9.43.142) 2019 оны 06 сарын 10

Батнзандынгийн хэлдгээр хурцын хоньны хонхорт явдаг хоргол баас юм даа, чиний улс төрийн жүжиг үүгээр дуусгавар болж байна даа хөөрхий гэж

0  |  0
ард(202.9.43.142) 2019 оны 06 сарын 10

Батнзандынгийн хэлдгээр хурцын хоньны хонхорт явдаг хоргол баас юм даа, чиний улс төрийн жүжиг үүгээр дуусгавар болж байна даа хөөрхий гэж

0  |  0
1(202.21.109.34) 2019 оны 06 сарын 10

bitgii alia um yriad bai namaasaa garch yz

0  |  0
Top