Хууль бус уурхайн ажиллагааг нээсэн ХЯНАЛТЫН БАЙЦААГЧИЙГ шалгаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 04 сарын 03

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас уул уурхай, ашигт малтмалын компаниудад хийсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр /2019.04.03/ мэдээлэл хийлээ.

Хяналт шалгалтын ажлыг өнгөрөгч сарын 18-наас дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэлх өдрүүдэд явуулсан бөгөөд уул уурхайн  үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуй нэгжүүдийг хамруулжээ. Шалгалтын хүрээнд 29 уурхайн үйл ажиллагааг зогсоож, 79 уурхайд албан шаардлага, 301 зөвлөмж хүргүүлжээ. Мөн 224 сая төгрөгийн торгууль, 291,2 грамм алт хураан авсан бол хялбаршуулсан байдлаар 29 хэргийг шийдэж, зөрчлийн зургаан хэрэг нээн ажилласан талаар албаныхан ярилаа.

Хурлын үеэр, МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайханаас зарим асуултад  хариулт авав.

-Үйл ажиллагааг нь зогсоосон 29 уурхайд “Эко алтан заамар” компанийн уурхай багтаж байгаа юу?

-Энэ уурхайн үйл ажиллагааг зогсоосон байгаа. Харин нийгмийн даатгалын хувьд огт тасалдаагүй төлөгдөж байсан байна лээ.

-Өмнөговь аймгийн Номгон суманд орших “Хун Ён” компани зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, хуурамч бичиг баримт үйлдэж ноцтой зөрчил гаргасан байжээ. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Уг компани нь 2009 оноос зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулсан. 2011, 2015, 2016, 2017 онуудад хянан шалгалт явуулж хэд хэдэн чиглэлийн үйл ажиллагааг хаагаад байсан. Гэвч Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын ажилтан н.Оргилмаа болон цагдаагийн албан хаагч нар үйл ажиллагаа зогсоосон чиглэлүүдийг нээсэн байсан. Иймд бид тэдгээр албан хаагчдын хоёрыг нь албан үүргээс нь чөлөөлсөн байгаа. Мөн н.Оргилмаад хэрэг үүсгэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.191.158) 2019 оны 04 сарын 06

Барилгын зурагт танайх зөвшөөрөл өгдөг болсон юм уудаа. Байцаагч нар чинь” одоо ч ёстой бурзайх болно доо” гээд баярлалдаад сүйд болж байгаа шүү. Түрүүч нь Баясгалан гэдэг авгай эхлүүлсэн шүү

0  |  0
Top