Экскаватор болон амь хохирогчийг татан гаргахаар ажиллаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 04 сарын 05

Энэ сарын 1-ний өдөр Дундговь аймгийн Баянжаргалан сумын хоёрдугаар баг Энгэр ус баг Оорцог гэх газарт үйл ажиллагаа явуулдаг Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн харьяа Хөхдэлийн уурхайн тогтоол усанд хүн осолджээ.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 14 цаг 50 минутад “Экскаватор тогтоол ус руу унаж, жолооч нь гарч ирээгүй байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийг тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад 36 настай, эрэгтэй “Ц” гэгч нь Hyundai маркийн экскаватороор хөлдсөн тогтоол усан дээр газар шорооны ажил хийж байгаад мөс цөмөрч тээврийн хэрэгсэлтэйгээ живсэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Экскаватор болон амь хохирогчийг татан гаргахаар Онцгой байдлын алба хаагчид өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top