ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна

Э.Тэргэл | Zindaa.mn
2019 оны 03 сарын 03

Маргааш төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, шөнөдөө ихэнх нутгаар хүйтэрнэ.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, бусад хэсгээр 11-13 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Туулын бэлчир, Ерөө, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.­­­­­

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4-9 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 16-18 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, хойд хэсгээр 2-7 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top