Дуяа, дүпүний үйлдвэрт шалгалт хийжээ

Э.Тэргэл | Zindaa.mn
2019 оны 03 сарын 03

Гадаадын иргэн, харьяатын газраас ирүүлсэн мэдээллээр БГД 4-р дүгээр хороо Монгол түлхүүрийн байранд байрлах “ХуньШиян” ХХК-ий дуяа, дүпүний үйлдвэрт хяналт шалгалт хийхэд тус үйлдвэрийн үйлдвэрлэн гаргасан бүтээгдэхүүн нь хаяг шошгогүй, ажиллагсдыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулаагүй, үйлдвэрийн байрандаа өөрсдөө амьдардаг, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлгүй, аж ахуйн нэгжийн дотоод хяналтын журамгүй, үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөж ажилладаггүй зэрэг зөрчил илэрсэн тул 1905000434 тоот зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Эх сурвалж: НМХГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top