Хакүхогийн шинэ шавь 211 кг жинтэй

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 04

Мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээний өмнөх шинэ бөхийн шалгалт Осака хотноо явагдлаа. Шалгалтад нийт 40 залуу бөх орсноос Хакүхогийн шавь Тоома Цүгүто ояката, сэтгүүлчдийн анхаарлыг ихэд татлаа.

Тоома Тоттори жёохокү сургуулиас Миягино дэвжээнд орж байгаа бөгөөд Окинава арлын уугуул. Энэ жил 18 настай ч 183 см өндөр, 211 кг жинтэй, цолтой бөхчүүдээс ч том биетэй байгаа юм. 2007 онд мэргэжилд орсон Ямамотояма 233 кг татаж рекорд тогтоож байсан ч тэр үед 23 настай байлаа.

Сонирхогчдын сүмод хэдийнэ “Окинавагийн үлэмж биет” нэрээр алдаршсан түүнийг их аварга Хакүхо “Хакүхо Цом” тэмцээний үеэс дэвжээндээ авахаар хөөцөлдөж байсан билээ.

Тоома Цүгүтогийн аав Окинавад ресторан ажиллуулдаг. Аавынхаа ресторанд хоол идсээр бага ангид орохдоо 80 кг, 4-р ангидаа 120 кг, дунд сургуульд дэвшихдээ 150 кг жинтэй болоод байлаа.  Тоттори жёохокү сургуульд 200 кг-аас дээш хэмждэг жин байгаагүй тул шинэ бөхийн шалгалтаар л яг хэдэн кг жинтэй болоод байгаагаа мэдсэн гэх бөгөөд их аваргаас “Юуны өмнө 180 кг хүртэл тур” гэсэн тушаал хүлээн авсан байна.

Тоома Цүгота зорилгоо “Хакүхо аварга шиг хүчтэй, даруу, агуу хүн болох хүсэлтэй” гэж тодорхойлжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хѳгшин(202.126.89.3) 2019 оны 03 сарын 04

odoo 35-тай хѳгшин баагий юм биш үү

0  |  0
Ахиач(112.72.12.3) 2019 оны 03 сарын 04

Энэ явахгүй дээ

0  |  0
чч(66.181.166.154) 2019 оны 03 сарын 04

Ноён бондгор гэж харлаа ш дээ х

0  |  0
Top