Барүто Эстонийн парламентын сонгуульд өрсөлдөж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 04

Эстони улсад энэ сарын 3-нд парламентын сонгууль явагдлаа. Рийгикогу хэмээх тус улсын парламентад 101 суудлын төлөө нэр дэвшигчид өрсөлдсөн.  

Мэргэжлийн сүмогийн озэки асан Барүто Кайдо Хёвельсон “Estonian Centre Party” намаас нэр дэвшин өрсөлдлөө. Тэрбээр 2013 онд зодог тайлан, Японы холимог тулаанд хүч үзэж байсан ч өнгөрсөн жил эх орондоо харьж, тус намд элсээд байсан юм. Барүто “Estonian Centre Party” намын ХАА, спорт, Азийн орнуудтай хийх харилцааг хариуцан ажиллаж байгаа. Мөн ферм, зочид буудлын бизнес эрхэлж байна. Мөрийн хөтөлбөртөө малчин, тариаланчдын эрх ашгийг хамгаална гэж тусгажээ.

Сонгуулийн дүн удахгүй гарах бөгөөд шинжээчдийн үзэж байгаагаар Барүто Эстонид нэр хүндтэй тул сонгогдох магадлал тун өндөр байгаа гэнэ.

Сүмочдоос Оошима дэвжээний Кёкүдозан, манай Кёкүшюүзан нар сонгуульд өрсөлдөн, парламентын гишүүн болж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top