Төв банк FATF-д явуулах тайлангаа хугацаанд нь явуулжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 04

Монголбанк Олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллагад явуулах хугацаат  тайлангаа өнгөрсөн нэгдүгээр сард багтаан явуулсан тухай албаны эх сурвалж мэдээллээ. Тус байгууллага өнгөрсөн оны долоодугаар сард саарал жагсаалтад орох эрсдэлтэйг сануулан, энэ сардаа багтаан “эрчим хяналт”-д оруулсан байна. Улмаар өнгөрсөн аравдугаар сар хүртэл хугацаат сануулга өгч 2018 оны арванхоёрдугаар сарыг дуустал уг хугацааг хойшлуулсан юм.

Хугацаат сануулгатай байх хооронд “Мөнгө угаах, терроризмтай тэмцэх тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулан, төрийн болон төрийн бус байгууллагатай 30 гаруй удаагийн уулзалт зохион байгуулж, 151 сэжигтэй гүйлгээнд хяналт тавьжээ. Түүнчлэн 2019 оны мөнгөний бодлогын үнсэн чиглэлд мөнгө угаахтай тэмцэх талаар тусгасан юм.  Олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага энэ оны гуравдугаар улиралд багтаан “саарал жагсаалт”-д оруулах эсэхийг эцэслэн шийдэх товтой байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top