Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдана

Б.Сэцэн | Zindaa.mn
52 минутын өмнө

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр 14:00 цагаас ээлжит бусаар хуралдах гэж байна. Энэ удаагийн хурлаар бодлогын хүүг өөрчлөх хүлээлт байгаа юм.

Монгол Улсын инфляц долоодугаар сард 13% хүрч, таван сарын дотор хоёр дахин нэмэгдсэн. Энэ нь 2022 оны 12 дугаар сараас хойш хамгийн өндөр түвшинд хүрч өссөн үзүүлэлт болсон юм. Инфляцын өсөлтөд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт голчлон нөлөөлсөн. Статистикаас харвал нийт инфляцын 53.7% нь зөвхөн хүнсний бүлгийн бараанд оногдож байгаа юм. Ийнхүү нэмэгдэх болсон шалтгаан нь шатахууны хомстлоос үүдсэн үнийн дарамт дотоодын бараа, үйлчилгээний зах зээлд өргөн хүрээнд нөлөөлсөнтэй холбоотой.

Инфляцын өсөлт 13% хүрсэн нь Монголбанкы зорилтот түвшнээс даруй зургаан нэгж хувиар давсан үзүүлэлт болсон юм. Монголбанк зургаадугаар сарын хурлаараа бодлогын хүүг 12%-д хэвээр үлдээх шийдвэр гаргасан. Энэ удаагийн инфляцын өсөлтийг Монголбанк дүгнэхдээ түр зуурын нийлүүлэлтийн шокын нөлөөлөл гэж үзээд дунд хугацаандаа инфляц буурч зорилтот түвшинд эргэн очно гэдэг төсөөллийг тухайн үед танилцуулж байлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top