Монголбанк 3.05 тонн үнэт металл худалдан авчээ

Б.Сэцэн | Zindaa.mn
14 минутын өмнө

Монголбанк наймдугаар сард 3.05 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх сараас 2.1 дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. Он гарснаас хойш эхний найман сарын байдлаар худалдан авсан нийт үнэт металлын хэмжээ өмнөх оны мөн үеэс 54.4% өссөн байна. 

Төв банкны тухайд тусгай зөвшөөрөл бүхий 93 аж ахуйн нэгж, 39 иргэнээс үнэт металл худалдан авчээ. Үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээлийн ханшид үндэслэн тогтоодог бөгөөд наймдугаар сард нэг грамм алтны дундаж ханш 507.2 мянган төгрөг байсан нь долоодугаар сарын дундаж ханшаас 8% өссөн үзүүлэлт байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top