Б.Баатархүү: Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 05

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга, тус банкны эзэмшигч Д.Эрдэнэбилэг болон тус банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид прокурорын зөвшөөрөлтэйгээр баривчлаад байна.

Хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө. Тэрбээр "Эрдэнэт”-ийн  49 хувьтай холбоотой хэргийг ЦЕГ, АТГ хамтарсан ажлын хэсэг шалгаж байна. Уг хэрэгтэй холбогдуулан Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг авчран шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Соёл(202.126.89.156) 2019 оны 03 сарын 05

Яасан сайхан мэдээ вэ. Хамгийн гол нь хөрөнгөө буцааж авах ёстой

0  |  0
уухай(45.76.113.112) 2019 оны 03 сарын 05

шударга ёс ирэх байхаа энэ мэтлуйварчид хөгжлийг 20 гаруй жил гацаалаа

0  |  0
Зочин(66.181.179.53) 2019 оны 03 сарын 05

Яасан сайхан мэдээ вэ. Одоо Элбэгдорж, Сайханбилэг, халзан Ганболд, бээжин хав Энхсайхан, одоогийн Эрдэнэтийн захирал Бадамсүрэн мэтийн 49-ийн луйварчдыг тэднийг цээжээрээ хамгаалж байгаа шүүх, прокуроруудтай нь хамт барих хэрэгтэй. Тэгж байж л монгол цэвэршиж, хөгжнө шүү.

0  |  0
Top