Хорватын цагдаа Мирко Крокоп зодог тайллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 05

Хорватын цагдаа буюу Мирко Крокоп зодог тайлснаа зарлалаа. Холимог тулааны домог, 44 настай Крокоп өмнө нь хэд хэдэн удаа зодог тайлж байсан ч энэ удаад үнэхээр эргэн ирэхгүй нь бололтой. Крокоп инстаграм хуудсаараа дамжуулан, бэлтгэлийн үеэр цус харваснаа фэнүүддээ хэлж, цаашид тулалдах боломжгүй болсноо зарласан.

“Цус харвалтын дараа азаар нүүрэнд өөрчлөлт орж, мурийсангүй. 3 сарын дараа дахин шинжилгээнд орно. Одоо би толгойндоо цохилт авч болохгүй. Шууд л үхнэ гэсэн үг. Тамирчны замнал маань өндөрлөлөө” Мирко Крокоп

Мирко Филипович өнгөрсөн сарын 16-нд “Bellator 216” тэмцээнд хамгийн сүүлд рингэнд гарч, АНУ-ын Рой Нельсоныг шүүгчдийн саналаар 30-27, 29-28, 29-28 ялсан билээ. Холимог тулаанд нийт 52 тулалдаж, 38 ялсан. Кик боксоор 31 тулаанаас 23 ялжээ. Япон, Америкийн холимог тулааны ертөнцийг нэгэн хэсэг эзэгнэж байсан Хорват цагдаагийн талаарх сонирхолтой баримтыг хүргэе.

1) Мирко Хорватын Цагдаагийн газрын алан хядагчдын эсрэг “Lučko” тусгай салааны офицер байсан. Крокоп гэдэг нь Croatian Cop гэсэн үг юм.

2) Багадаа гэрийнхээ ханан дээр хүн зураад өшиглөж, бэлтгэл хийдэг байсан тул гэрийнхэн нь хэдэн сар болоод их засвар хийдэг байжээ. Иргэний дайнд нэрвэгдсэн Хорват улсад бэлтгэл хийх боломж өөр байсангүй.

3) 2003 оны 11 дүгээр сард Хорватын парламентын сонгуульд ялалт байгуулж, 2007 он хүртэл Төрийн ордонд ажилласан.

4) 2006 онд найруулагч Марк Берсоны “Ultimate Force” киноны гол дүрд тоглосон.

5) Мирко Хорватын хөлбөмбөгийн “Цибалия” багт тоглож байсан. Хүүхдээ тулаанч биш хөлбөмбөгч болгоно гэж ярьж байв.

6) Түүний гэргий Клаудия Миркод Иван, Филипп гэсэн 2 хүү төрүүлж өгсөн.

7) Хөнгөн атлетикийн тэмцээнд оролцож, гүйлтийн аварга болсон ч Жан-Клод Ван Даммын киног үзээд тулааны урлагт урважээ.

8) Хөзөр, Pokémon Go тоглоомонд дуртай.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.26.247) 2019 оны 03 сарын 06

Sain tamirchin shuu, tolgoiruuga bnga nuduuleh iim l hor urshigtai bga yumda hze negen tsagt zaaval garch irdeg..

0  |  0
J(103.26.195.248) 2019 оны 03 сарын 05

Bayrtai mini baatar

0  |  0
РАВДАН(202.55.180.58) 2019 оны 03 сарын 05

допинг , уураг, витамин ихээр хэрэглэсэний үр дүн ийм л байдаг

0  |  0
Top