Хоттой мал руу дайрсан ирвэсийг барьжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 06

Казахстаны цахим сүлжээнд ирвэс барьж байгаа бичлэг тархаж, олон нийт ихэд бухимджээ. Улаан номонд орсон ховор ирвэсийг хүлж, модоор дарж байгааг харсан хүмүүс Казахстаны ХААЯ-нд гомдол гаргасан байна.

Яамнаас асуудлыг судлан, мөрдөн шалгаад уг явдал Казахстанд биш Монголд болсон гэдгийг тогтоожээ. Казахстаны ХААЯ-ны Ой, ан амьтан хариуцсан хорооны хэвлэлийн төлөөлөгч Сакен Дилдахмет “Хоёрдугаар сарын сүүлчээр Баян-Өлгий аймагт болсон явдал байна. Ирвэс хоттой малд халдсан тул малчид ирвэсийг барьсан, гэхдээ алаагүй, Байгаль орчны газарт мэдэгдсэн. Мэргэжилтнүүд ирээд ирвэсийг буцаан байгальд нь тавьсан байна. Монголын казах ахан дүүс маань сайн үйлс бүтээжээ. Энэ бол бидэнд үлгэр дууриал болох явдал” гэж тайлбарласан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top