Biznetwork.mn танд ур чадвараа нэмэгдүүлэх, баталгаажуулах боломж олгоно

2019 оны 03 сарын 06

Biznetwork.mn-ны дэргэдэх “Бизнетворк Академи” нь ажил олгогч болон ажил горилогчдод чиглэсэн сургалтуудыг тогтмол явуулж байгаа билээ. Тэд таны компьютерын мэдлэг ур чадварыг сайжруулах зорилгоор дараах сургалт зөвлөгөөг хүргэж байна.

- Байгууллагын хүний нөөцүүдэд зориулсан сургалт, арга хэмжээ

- MS-Excel программын анхан дунд шатны сургалт

- 10 хуруугаар хурдан бичих компьютерын сургалт

- MS-Excel программын амралтын өдрийн эрчимжүүлсэн сургалт

- MS-Word программын анхан дунд шатны сургалт

- Ажил горилогчдод чиглэсэн ажлын ярилцлагад бэлтгэх, анкет бөглөх зөвлөгөө гэх мэт

Бизнетворк Академи нь одоогийн байдлаар 42 сургалтыг явуулсан ба цаашид ч тогтмол хугацаатайгаар явуулах юм. Сургалтад ажил хайгч төдийгүй монголын томоохон байгууллагуудын хүний нөөцийн мэргэжилтнүүд хамрагддаг байна.

Тэд сургалтаас гадна таны мэдлэгийг бодитоор үнэлэх MS-Excel, MS-Word, англи хэл болон хурдан бичих шалгалтуудыг тогтмол авч байна. Та өөрийн шалгалтын дүнг анкетдаа хавсаргах боломжтой ба энэ нь хүний нөөцийн сонгон шалгаруулалтад давуу тал болно. 

Сургалтын товч танилцуулгыг дор хүргэе.

 

  • Microsoft Excel программын эрчимжүүлсэн сургалт

-MS Excel программын үндсэн цэс тус бүрийн хэрэглээг богино хугацаанд онол практик хослуулан үр дүнтэйгээр сурах;

-Тоон мэдээлэл боловсруулах;

-Түгээмэл хэрэглэгддэг томьёоны функцын хэрэглээг сурах;

Сургалтын үргэлжлэх хугацаа: Бямба, Ням гараг

Хичээлийн хуваарь: 09:00-14:00

Анги дүүргэлт: 10-12 хүн

Төлбөр: 80,000₮ -50,000₮

  • 10 хуруугаар хурдан бичих компьютерын сургалт

Та уг сургалтад сууснаар гарын 10 хурууны зөв байрлал буюу хуваарилалтыг сурахаас гадна компьютерын гар луу харахгүй зөвхөн дэлгэц рүү харж хурдан шивж сурна.

Сургалтын үргэлжлэх хугацаа: Ажлын 5 өдөр

Хичээлийн хуваарь: Өглөөний ээлж 09:00-11:00 / Өдрийн ээлж 16:00-18:00

Анги дүүргэлт: 10-12 хүн

Төлбөр: 80,000₮ - 30,000₮

 

  • Microsoft Excel программын анхан дунд шатны сургалт

Та уг сургалтад хамрагдсанаар Excel-ийн үндсэн функцуудын хэрэглээг мэдэх, тоон мэдээлэл боловсруулах, хүснэгт график байгуулах зэрэг анхан шатны хэрэглээний шаардлагатай мэдлэгийг эзэмшинэ.

Сургалтын үргэлжлэх хугацаа: Ажлын 5 өдөр

Хичээлийн хуваарь: Өглөөний ээлж 09:00-10:40 / Өдрийн ээлж 16:00-17:40

Тавигдах шаардлага: Компьютерын анхан шатны мэдлэгтэй байх

Анги дүүргэлт: 10-12 хүн

Төлбөр: 80,000₮ - 30,000₮

Та ЭНД дарж илүү их мэдээ,мэдээллийг авна уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top