Нийслэлийн Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн төв эмнэлгийн хүлээн авахад эмэнд хордсон хүн ирсэн талаар мэдээлэл өчигдөр буюу гуравдугаар сарын 5-ны өдөр бүртгэгджээ.
Хэргийг тодруулбал, тус дүүрэгт оршин суугч эмэгтэй 20 настай Н нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас ээжтэйгээ маргалдаж харшлийн гаралтай эмийг их хэмжээгээр уусан байжээ. Эмний тун хэтрүүлэн хэрэглэснээс болж хордож эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа аж. Уг хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
мангар хүүхэд