ОХУ-ын Якутскт болох эрэгтэй чөлөөт бөхийн “Дэлхийн Цом”-ын тэмцээнд оролцох Оросын шигшээ багийн бүрэлдэхүүнийг энэ сарын 9-нд зарлана. Гэхдээ олимпийн аварга, дэлхийн 3 удаагийн аварга Абдулрашид Садулаев оролцох нь тодорхой гэж ОХУ-ын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Замболат Тедеев “РИА” агентлагт мэдээллээ.
Мөн "Заурбек Сидаков бас барилдах нь 100 хувь тодорхой. Бусад жинд сонгон шалгаруулах барилдаан хийх болно. Бид нутагтаа болох тэмцээнд түрүүлэх л зорилготой. Мэдээж АНУ, Иран, Куба, Гүрж, Монгол, Япон гээд хүчтэй өрсөлдөгчид байна. Гэхдээ миний нүдэнд алтаас өөр медаль харагдахгүй байна” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
oortoo itgeltei shaar ymaa