Цахим спорт: “WESG 2018-2019”-д Монголын баг оролцож байна

2019 оны 03 сарын 07

Өнөөдөр Хятадын Чунцинд Цахим спортын III олимпиад гараагаа эхэллээ. “World Electronic Sports Games” цувралын энэхүү тэмцээн 5 сая долларын шагналын сантай бөгөөд энэ сарын 17 хүртэл үргэлжилнэ. Alibaba-ийн салбар болох Alisport компанийн зохион байгуулж буй “WESG 2018-2019” олон улсын "World Final" тэмцээнд тамирчид шигшээ баг болон оролцож байгаа нь олны анхаарлыг татаж байгаа. Нийт 6 төрлөөр 8 тэмцээн болох юм. CS:GO, HearthStone төрлөөр эмэгтэйчүүдийн тэмцээнтэй. Гэхдээ үндсэн төрөл нь CS:GO, Dota 2 хэвээр байгаа. Монгол улсаас DOTA2; STARCRAFTII; HEARTHSTONE төрлөөр Team Horhor; Ононбат "Sioras" Батаа; Намбаржин "Lambo" Түмэнбаяр нар оролцоно.

Эхний шатанд 24 баг 4 хэсэгт хуваагдан тоглох бөгөөд шилдэг 2 баг плей-оффт шалгарна.

WESG Dota 2:

Хэсэг А: Aster (Хятад), Omega Gaming (Боливи), WG.Unity (Малайз), Team Ukraine Yellow, Reckoning (Мьянмар), EHOME (Хятад).

Хэсэг B: Keen Gaming (Хятад), LeetPro (ӨАБНУ), Team Australia, Gorillaz-Pride (Перу), Deutschlando (Герман), Nemiga Gaming (Беларусь).

Хэсэг C: Room310 (Хятад), TEAM TEAM (АНУ), FATE Esports (Иордан), White-Off (ОХУ), TNC Predator (Филиппин), Final Tribe (Швед).

Хэсэг D: Mr Game Boy (Хятад), PotM Bottom (Канад), NoLifer5 (Киргиз), MEGA Aorus (Вьетнам), Canarinho (Бразил), Team Mongolia.

3 сарын 7-нд

18:00 цагаас: Team Mongolia vs PotM Bottom

22:00 цагаас: Team Mongolia vs MEGA Aorus

3 сарын 8-нд:

14:00 цагаас: Team Mongolia vs Team Canarinho

18:00 цагаас: Team Mongolia vs Mr Game Boy

22:00 цагаас: Team Mongolia vs NoLifer5

Манай тамирчдын ихэнх нь хуучны “The MongolZ” багийн тамирчид байна. Тэмцээнийг www.youtube.com/metagamingmn суваг албан ёсоор дамжуулна.

Hearthstone:

Энэ төрөлд нийт 48 тамирчин оролцож байгаа бөгөөд тус бүр 6 тоглогчтой 8 хэсэгт хуваагдсан юм. Хэсэг тус бүрээс 2 тамирчин цаашаа шалгарах болно. Монгол улсаа төлөөлөн оролцож буй Намбаржин "Lambo" Түмэнбаяр "C" хэсэгт Ender, PeaceHawk, Ast3r1x, AlivZ, Fujitora тамирчидтай орсон байна.

3 сарын 7-нд

11:00 цагаас: Lambo vs Fujitora

14:00 цагаас: Lambo vs PeaceHawk

17:00 цагаас: Lambo vs AlivZ

20:00 цагаас: Lambo vs Ast3r1x

23:00 цагаас: Lambo vs Ender

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top