Ирландын тулаанч Конор МакГрегор ээжийнхээ 60 насны ойг хэрхэн тэмдэглэснээ инстаграмдаа харуулжээ.
Конор Майамигийн Versace харшид хүлээн авалт, үдэшлэг зохион байгуулж, зочиддоо зориулан, балет бүжгийн шоу захиалсан байлаа.
Загвар зохион бүтээгч Жанни Версаче Casa Casuarina харшийг 1992 онд худалдан авч, 32 сая доллараар шинэчлэн, засуулсан билээ.
1997 онд Жанни энэ байрныхаа үүдэн дээр буудуулж, амь насаа алджээ. Гэрбүлийнхэн нь харшийг 2000 онд зарсан юм.
2013 онд болсон дуудлага худалдаагаар байшинг Накаш гэрбүлийнхэн 41,5 сая доллараар худалдан авсан.
2015 оноос энд зочид буудал ажиллаж эхэлсэн бөгөөд хамгийн хямд өрөө нь хоногт 1000 доллар.
Сэтгэгдэл ( 0 )