Сүүлийн долоо хоног Испанийн Эзэн хааны багийн хувьд тун хэцүү 7 хоног байлаа. “Реал” Мадрид баг долоохон хоногийн дотор талбай дээрээ 3 дараалан ялагдаж, Аваргуудын лиг, Испанийн АШТ, Испанийн Цом гэсэн гурван том тэмцээнд түрүүлэх найдлагагүй болсон.
“Реал” багийн удирдлага “Сантьяго Бернабеу” цэнгэлдэх хүрээлэнд шуурхай хуралдаж, шинэ дасгалжуулагчийн талаар хэлэлцсэн байна. Дасгалжуулагч Сантьяго Солариг энэ сарын 10-нд “Вальядолид”-той хийх тоглолтын өмнө халахаар болжээ.
Харин оронд нь Жозе Моуриньог томилохоор түүний агент Жорж Мендештэй хэлэлцээ хийж эхэлсэн байна. “Telemadrid” телевизийн мэдээлснээр Жозе Моуриньо энэ сарын 11-нд ажилдаа орох гэнэ. Гэхдээ түүнтэй энэ улирлыг дуустал гэрээ байгуулах уу, эсвэл хэдэн жилийн гэрээ юу гэдэг тодорхойгүй байна. Моуриньо 2010-2013 онд тус багийг удирдаж, Испанийн аварга, Цомын эзэн болж байсан билээ. Гэхдээ 2013 онд халагдахдаа багийн ахлагч Рамос зэрэг хэд хэдэн тоглогчидтой заналт дайсан болоод салсан юм. Жозе ирэх тохиолдолд Рамос багаа орхих нь бараг тодорхой болоод байгаа.
Сэтгэгдэл ( 0 )