МҮОХ-ны Гишүүдийн хурал 2019 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн 10.00 цагт "Чингис" зочид буудлын хурлын танхимд болох гэж байна.
Хурлаар:
-МҮОХ-ны 2018 оны үйл ажиллагааны тайлан
-2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлах
-МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлийн тайлан
-МҮОХ-ны 2019 оны төсвийг батлах
-Зарим спортын холбоо болон гишүүдийг МҮОХ-ны гишүүнээр батлах
-МҮОХ-ны Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэж МҮОХ-ноос мэдээллээ.
МҮОХ нийт 92 гишүүнтэй бөгөөд түүнээс сонгогдсон гүйцэтгэх зөвлөл 11 хүнээс бүрддэг юм. МҮОХ-нд 65 спортын холбоод харьяалагддаг.
Сэтгэгдэл ( 0 )