Гэрлэх ёслолын ордноос санаачлан "Одонтой ээжүүд" фэйсбүүк групп хамтран Алдарт эхийн одонтой зургаагаас дээш хүүхэдтэй 31-36 насны 10 ээжийн хуримын ёслолыг Гэрлэх ёслолын ордонд тэмдэглэж байна. Хуримын ордон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эдгээр хосын хуримыг өөрсдийн зүгээс үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа бөгөөд одонтой ээжүүд бусад байгууллагын дэмжлэгтэйгээр 9 хосын хуримын ёслолын ажиллагааг өнөөдөр /2019.03.09/ 15.00 цагаас "Континентал" зочид буудлын ресторанд хийхээр төлөвлөжээ.
Алдарт эхийн одонгоо зүүсэн, Одонгоо зүүсэн гэрчүүдтэй олныг хамарсан энэхүү хурим Монголд анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.
Сэтгэгдэл ( 0 )