Та НӨАТ-ын сугалаанд хожсон бол хэрхэн баталгаажуулах вэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 09

Иргэн та сугалааны тохирол явагдсаны дараа азтан болсон, эсэхээ мэдсэн бол ebarimt.mn цахим хуудас дахь өөрийн бүртгэлийн хэсэгт оронгуут баруун дээд буланд нь ХҮСЭЛТЭЭ БАТАЛГААЖУУЛНА УУ гэсэн цонх гарч ирнэ. БАТАЛГААЖУУЛАХ гэсэн хэсэгт дарж, мэдээллээ үнэн зөв бөглөж, ХҮСЭЛТИЙГ БАТАЛГААЖУУЛАХ хэсэгт дарснаар таны хүсэлт баталгаажина. Мөн та хүсэлтээ 90 ХОНОГ-ийн дотор баталгаажуулах боломжтой гэдгийг энэ дашрамд сануулж байна. 

Харин та 1.000.000 болон түүнээс дээш дүнгийн азтан болсон бол хүсэлт /2 хувь/, иргэний үнэмлэх, баримттайгаа ТЕГ-ын Орлогын газарт хандана. Хөдөө, орон нутгийн иргэн бол тухайн аймгийнхаа Татварын хэлтэст дээрх материалыг бүрдүүлж өгнө. Хүсэлтээ баталгаажуулсанаас хойш таны хонжворын мөнгө АЖЛЫН 20 ХОНОГ-т багтан ebarimt.mn цахим хуудсанд бүртгэлтэй дансанд тань орно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top