Тэрүнофүжи маргааш барилдана

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 09

Мэргэжлийн сүмогийн озэки асан манай бөх Тэрүнофүжи энэ Хаврын тэмцээнээс дохёндоо эргэн ирж байгаа билээ. Хүнд гэмтэл бэртэл, өнгөрсөн зургадугаар сард хийлгэсэн мэс заслын улмаас барилдалгүй бараг жил болж байгаа Тэрүнофүжи маргааш /2019.03.10/ Хаврын тэмцээний эхний өдөр барилдана.

Гэхдээ түүнийг эргэн ирлээ гээд баярлахад эрт байгаа бололтой. Таван башё өнжиж, жонидан зиндааны 48 хүртэл чансаагаар унаад байгаа шавийнхаа талаар Исэгахама ояката “Гэмтэл бүрэн эдгээгүй байгаа. Өвдөгний бэртэл хэцүү, бүрэн эдгэхэд цаг их шаарддаг. Гэхдээ барилдана. Ямар ч гэсэн барилдаж үзэхгүй бол болохгүй байна. Банцүкэгээ жонокүчи хүртэл буулгаж таарахгүй. Жониданд бол хөлөө ашиглахгүй давчих байх гэж бодоод байгаа. Ер нь барилдахгүй, байнга өнжөөд байж болохгүй шүү дээ” гэж сэтгүүлчдэд ярьжээ. Шавиа ялна гэж итгэж байгаа ч “Өнөөдөр санданмэ зиндааны бөхчүүдтэй бэлтгэл дээр барилдаж байгааг нь харахад тун хэцүүхэн байна лээ” гэж бас нэг санаа зовоосон мэдээ хэллээ.
 

Тэрүнофүжи өнгөрсөн 6-р сард хагалгаанд орсноос гадна чихрийн шижин өвчин гэсэн бас нэг “дайсантай” тэмцэж байгаа. 2018 оны Зуны тэмцээнээс хойш барилдаагүй. Хамгийн сүүлд 50 хувийн амжилт үзүүлсэн нь 2017 оны тавдугаар сар. Озэки цолтой 12 давж байв. Түүнээс хойш 10 башё 50 хувийн амжилт үзүүлээгүйгээс 9-д нь өнжсөн. Озэки цолтой байсан бөх макүшитагаас доош зиндаанд барилдаж байсан түүх байхгүй. Хөл бүрэн эдгэлээ гэхэд барилдааны мэдрэмж гэж нэг чухал зүйл бий билээ.

Ийнхүү Тэрүнофүжигийн хувьд дахин цолтой бөх болох маш хүнд хэцүү аян эхэллээ.

Монгол нутгийнх нь хөх тэнгэр түүнийг ивээх болтугай.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.95.138) 2019 оны 03 сарын 10

Энэ мангар бацаан одоо амжихгүй ээ зүгээр л гэртээ харь сайхан сэтгэл сайн бөх болгодогын, муу санаа эзнээ отно гэж монголын сайхан зүйр үгнүүд байдаг шүү зүгээр л аврагаа дагаад л далдагнаж явахгүй ганцаараа дэвжээндээ үлдэх гэсэн атгаг санаа нь ийм байдалд хүргэснийг ойлгож байгаа биз дээ чи х

0  |  0
Зочиг(64.119.17.9) 2019 оны 03 сарын 10

Тринофужи өмхий , муу санаатай, УВС Х.БАЯНМӨНХ шиг хогийн хорчин, бас дээр барагдашгүй шуналтан

0  |  0
Д. МЯГМАР (202.55.191.42) 2019 оны 03 сарын 10

Амжилт хүсьэ

0  |  0
zochin(1.66.104.98) 2019 оны 03 сарын 09

teneg batsaan umhii sanaatai yaj uudtei baih be

0  |  0
Top