Өсвөр үеийн хүндийн Өргөлтийн ДАШТ энэ сарын 9-16-ны хооронд АНУ-ын Лас-Вeгас хотноо зохион байгуулагдаж байна.
Манай улсаас ДАШТ-д үндэсний шигшээ багиин тамирчин ОУХМ Г.Энэрэл, Б.Хонгорзул нар дасгалжуулагч Х.Одхүү, "Алдар" спорт хорооны дасгалжуулагч Ч.Мартын хамт оролцож байгаа билээ.
ОУХМ Г.Энэрэл 71 кг, Б.Хонгорзул 59 кг-д өрсөлдөнө. Манай хоёр тамирчин хоёулаа 17 настай бөгөөд тэдний жинд тус бүр 13 тамирчин өрсөлдөх юм. Мөн манай олон улсын олимпийн шүүгч Л.Одгэрэл тус тэмцээнд ажиллахаар болсон байна.
Б.Хонгорзул өнөөдөр, Г.Энэрэл маргааш гарах хуваарьтай байна.
Сэтгэгдэл ( 0 )