Малайз улсын өсвөр үе, идэрчүүдийн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн 2019 оны 3-р сарын 7-10-нд Куала Лумпур хотод зохиогдлоо. Энэхүү тэмцээнд Хонконг, Сингапур, Тайланд, Монгол зэрэг 9 орны 1000 гаруй шилдэг тамирчид өрсөлджээ. Энэ тэмцээн нь А, В цагийн болзол хангасан тамирчдад “Токио-2020” олимп болон Fina-2019 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох олон улсын эхний тэмцээн байлаа.
Тус тэмцээнд Монгол улсаас 11 тамирчин, 3 дасгалжуулагч албаны хүмүүс оролцсоноос "Сэлэм загас” клубын тамирчин Түмэнжаргалын Үжин 50 метр мэлхий сэлэлт, "Сэлэм загас” клубын тамирчин Энхтөрийн Эрхэс 100 метр араар даллах сэлэлт төрлөөр тус бүр мөнгөн медаль авлаа.
Сэтгэгдэл ( 0 )