Дэлхийн шилдэг жүдочид ирэх жил Токиод болох Зуны олимпийн наадамд оролцохоор чансааны оноо цуглуулах ажилдаа ороод байгаа. Харин олимпийн хошой, дэлхийн 10 удаагийн аварга Францын жүдоч Тедди Ринер амарсаар байна. Энэ сарын 8-10-нд Мароккод болсон “Марракеш Гран При” тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өгсөн байсан боловч Тедди барилдсангүй.
Тедди 2017 оноос хойш барилдаагүй байгаа. “Токио 2020” олимпийн эрх авахын тулд жүдочид чансааны оноо авах ёстой. 2020 оны тавдугаар сарын 25-нд гарах чансааны шилдэг 18 тамирчин олимпийн эрх авах бөгөөд харин Тедди жиндээ 26-д бичигдэж байгаа. “Тедди олимпийн эрх авч чадахгүй юм биш биз” гэсэн асуулт гарах ч Францын жүдо бөхийн холбоо огт санаа зовохгүй байна. Францын багийн дасгалжуулагч Франк Шамбили сэтгүүлчдэд хандан “Тедди Ринер чансааны оноо авахыг хүсвэл хэзээ ч, хаана ч авж чаддаг тамирчин” гэж мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Manai duurenbayaraas aij bgaa